өнөөдөр таван сарын нэгэн

өнөөдөр таван сарын нэгэн. Саяхан л шинэ он гарах гээд л бүгд л яарсан хөөрсөн байсан. харин тэгтэл хэдийдээ ийм хол цаг хугацаа чи нисчихээв дээ. Биднээс холдон одсон мөч бүхэн сэтгэлд ямар нэгэн ул мөрөө үлдээсээн.

Тиймээ, бидний эргэн тойронд хүрээлсэн амьдрал хэмээх сорилт, алхам тутамд маань шалгалтаа авч зарим үед санаанд ч оромгүй зүйлийн эзнээр биднийг сонгуулчихаад гэмгүйхэн алслан одсон юм. Гэсэн хэдий ч сайхан эсвэл муухай ямар ч дурсамжтай байсан бид амьдрал гэгддэг дөнгөнд дэндүү их шунан дурладаг.

урин цаг чи урамшил сайшаал, ухаарал баяр хөөрийг улам ихээр бидэндээ нааш нь буулгаарай. Хаврын жиндүүхэн борооны ганц нэг хаялал, эсвэл чи хатуу ширүүнээр шуурсанч гэсэн аль нь аль нь байгаль дэлхийдээ шинэ хүч өгөхийн тулд л байдаг.
Үүн лугаа таниас эхтэй ч тал тал тийш тарсан хүмүүн бидэнд бүхнийг үнэн дүрээр нь харах сийрэх ухаан, сэргэлэн тунгалаг харцыг хайрла. Өнөөдөр гэгээн тунгалаг үүр цайж байна, өнөөдөр өөдрөг сайхан амьдралын төлөө хэн бүхэн хичээхийг өргөн дэлхий сануулнам.



Газарт тасарсан хайлаасны мөчир амьдрал мөрөөдөн цонхон дээр минь нахиалсаар л байна, чамдаа цаг нь болохоор бүхнийг зориулнаа. Яг үүн шиг бид бүтээгч бас бусниулагч та ямар зам сонгосон түүнийхээ үр шимийг хүртдэг. Мөч хором бүхэн бидэнд эргэн ирэхгүй шиг мөрөөдөл төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд өглөө бүхэн гэрэл гэгээ итгэл дамжуулна, үдэш бүхэн одот тэнгэр хайрлан эвийлнэ биднийг.

Бид л мэдэхгүй байгаа болохоос биш хорвоо тэр чигээрээ бидний л төлөө цохилсоор байна...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам