Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
агуу том өнөр бүл
Нэгэн удаа тэдний ертөнцөд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй сонин жигтэй үйл явдал боллоо гэнэ. Жирийн нэгэн нартай өдөр гэнэт тэдний тэнгэр гэнэт бүрхэж, агаараар гачигдан давчдан, бүх зам салаа, сувгуудыг цагаан том том чулуунууд хааж орхижээ. Олон ч амьтад тэр нэгэн хачин зүйлд нэрвэгдсэн юм байж ээ.
Харин дуулгавартай зарим нэг нь хөгшдийнхөө үгэнд орж хоолоо базааж аваад нутгийнхаа гүн рүү нүүдэллэжээ. Тэд амин зуулгаа эвтэй найртай зарцүүлан, энэ хугацаанд их олон зүйлийг хийсэн байлаа.
Харин зарим нэгэн залуучууд гадаа дэндүү гоё байна, үнэр анхилга гайхалтай би гадаад ертөнц рүү одлоо, энэ хөгшид зөнж хэмээн хэсэг залуусыг дагуулан явсан юм. Аан харин үлдсэн хэд нь тэднийхээ үгнээс зөрөхийг хүссэнгүй, зөвхөн тэдэнд найдан итгэж тохиромжтой цагийг зарлах биз хэмээн итгэл найдвартайгаар хүлээсээр л байлаа. Мөн ч их удаан хүлээж билээ. Нэг өдөр усан давалгаа хүчирхэг сүр хүчээ гайхуулан ирж тэр том том цагаан шулуунуудыг хуу хаман одсон юмдаг.
Хөгшид болоогүй жаахан хүлээ гээд л байлаа. Тэгээд нэг өдөр бид хамтдаа гадаад ертөнцөд зочиллоо. Бидний өмнө ч үзэж сонсож мэдэрч байгаагүйгээр орчин тойрон маань үзэсгэлэн төгөлдөр болсон ч юм шиг. Бид аясын салхинд туугдан шинэ шинэ олдвор нөөцүүдийг нээн нутгийн гүн рүүгээ зөөж эхэллээ. Гэтэл нэг олдворын дунд манай хэдэн түрүүлж гарсан хэсэг нөхөд хөдөлгөөнгүй царцан хөшсөн байсныг бид дуулгаваргүйчүүдийн хөндий хэмээн нэрлэн тэр зүг рүү зүглэхээ больсон юм.
одоо бид овоо амттаны нөөцтэй болсон хэдий ч түүнийг арвижуулахын тулд бас тариалж сурч байгаа. Гэтэл зарим маань насаараа идээд сууж байх юм шиг тэр цагаан чулуунуудаас холдохоо байж бүр амьнаасаа илүү хайрлан байнга хэрэглээд л, хоорондоо бүр булаацалдаад л байгаа.
харин бидний хэдэн нөхөд тэр гэнэт ирсэн цагаан чулуутай их болгоомжтой харьцаж байгаа. Мөн ч удаан бидний эргэн тойрон, байгаль орчин тансаг юм шиг хэрнээ тааламжгүйхэн байж билээ.
Ээ Бурхан минь, дахиж ийм гэнэтийн цагаан чулуунууд бага л буугаасай.
...Тиймээ, энэ бол хүмүүс бид буян хийж байна хэмээн мунхаглан бяцхан шоргоолжнуудын үүрийг элсэн чихрээр дарсан нь тэр байжээ.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
s
ReplyDelete