би оготно нь болоод

Төрийн төлөө оготно боож үхнэ гэж ярьдаг. Гэхдээ би оготно нь болоод тэгээд энд тэндгүй оготно шиг тонтгонон гүйхээр шийдлээ шүү андууд аа.
... олон сайхан залуус нутгаасаа гараад л байна. Үнэндээ ард түмэн рүүгээ чиглэсэн бодлого нь алдагдсан, хээл хахууль газар авсан энэ нийгэмд хөлөө олоод яваад байж болох ч тэнэг малтай харьцаж байгаа юм шиг хаашаа л явна саадтай тулгараад байгаа болохоор хүнийг хүн гэж үздэг нийгэмд эрх чөлөөтэй хүн шиг амьдарч байгаа ахан дүүсээ бид буруутгах ёсгүй.

Тэд минь тив алгасан алслан одсон хэдий ч энд нутагтаа байгаа бид бүхнээс хэдэн хувь илүү монголынхоо төлөө санаа зовниж байгаа. Юу хийх вэ, ямар замаар явах нь хамгийн зөв зам байх вэ гээд л нутгийнхаа зүг бодлоо ухаанаа нисгэн, маргааш нь ажилдаа улаан нүдлэн олон хоног очиж байгаа. Сайхан мэдээ сонсоод нутагтаа очсон юм шиг тайван амраад, таагүй мэдээ сонссон бол бүхнийг умартан ухаанаа хурцлан бидэнд үгээ, сэтгэлээ илгээж байгаад баярлаж явдаг шүү анд нөхөд минь дээ.



Үнэндээ хүн ямар их жаргалтай байснаа дараа нь ойлгодог. Хүний нутгийн тэнгэр нь хүртэл нартай дулаан хэдий ч, нэг л тиймхэн. Хүйтэн шороогоор шуурч байлаа ч үнсээд л байгаа юм шиг санагдах тэдний минь нутгаадаа гүйсэн сэтгэлийн жолоо алдуурсаар л байна.

... аз жаргалын гайхамшигт үлгэрийн орныг сэтгэлдээ буулган хүүхдүүд нь ангир шиг үрээ дагуулаад холын холоос эрдэм өвөрлөөд нутаг руугаа гүйсээр байх болтугай....

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам