уг нь хавар эрт ирсэн юмсан


Миний бүр уур хүрээд болдоггүй ээ. Яагаад бид нар ийм харгис байдаг юм бол оо. Тэд юунд буруутай гэж, намрын сүүлчийн навчаа гөвөхдөө тэд бидэнд ямар их сайхан дурсамж үлдээлээ дээ. Тэгээд өвөлжингөө, хаваржингаа хүлээсэн энхрийхэн нялх нахиагаа яг дэлгэдгийн даваан дээр бид яах вэ дээ хуу мулзалж орхих юм. Дэндүү харгис байгаа биз дээ.
Би хуу мулзлуулсан модны дэргэд очиж удаан зогслоо. Нүүрээ бууруулаад ууртай нь аргагүй гундуухан хэрзийсэн яс шиг юм л зогсож байх юм. Хичнээн өрөвдөв өө. Миний сэтгэл сэмрээд жаал хань болж хажууд нь зогслоо. Бидний хайртай хүмүүсийг шууд хэн нэгэн аваад хаашаа ч юм оддог бол яанаа.







... Гэртээ хэдэн тасдуулсан мөчир авчраад сайн угааж аваад усанд хийгээд цонхон дээрээ тавилаа. Миний гар тэр чигээрээ давирхай, нахианы шүүс болчихож. Угаах гээд чадсангүй энхрийхэн шинэхэн нахианы ариухан үнэр анхилга... ээ мэдэхгүй ээ

Маргааш өглөө нь босоод би нүдэндээ итгэсэнгүй. Яасан гээч тэр хэдэн нахианууд бүгд гөлөглөн навч нь дэлбээлсэн байлаа. Хөөрхий муу улиас минь жилийн жилд энэ бүхнийг хичнээн их хүлээсэн бол тэгээд л жилийн жилд дахиад л хуу тасдуулна. Бид цэвэр агаар, агаарын бохирдол их байна, байгаль дэлхий зангаа хувиргаад байна л гэдэг. Үнэндээ тэд минь байдгаараа л байгаа, дахин дахин жилийн жилд хичээгээд л үр нахиагаа харах гэж ямар их хүсч байсан бол оо , салхинд сэрчигнэх бяцхан навч нахиануудаа яасан их үгүйлж байгаа бол оо. Энэ удирдлагын буруу тогтолцоо, хот төлөвлөлтийн алдаатай бодлого, хүн ардын амьдрах аж төрөх таатай орчинг бүрдүүлэхийн тулд санаа тавих хариуцсан эрх мэдэлтэнгүүд минь дээ өөрт ноогдсон хүлээсэн үүрэг хариуцлагаа үнэнчээр ухамсарлаасай.

Уг нь миний монголд хавар өнөөдөр ирсэн байх байсан юмсан. Бид өөрсдөө хөгжлийг, цаг хугацааг хааш нь хийсгээд байна даа.

Цонхон дээр минь өглөөн нарны туяа руу тэмүүлэн нэгэн амь жигүүрээ дэвэн үнэр анхилгаа түгээнэм. Хөөрхий минь

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам