Нэг л өдөр


Нэг л өдөр би чинийхээ гараас бариад
Нэг л өдөр би чамдаа эрхлэн эрхэлнэ
Нэг л өдөр би чинийх байсныг  хэлнэ
Нэг л өдөр чи бидэн гэгээн өглөөг хамтдаа угтана

Нэг л өдөр өдөр өдөртөө шинэхэн
Нэг л өдөр жил жилдээ ганцхан
Нэг л өдөр эрин зуунд давдагдашгүйн адил
Нэг л өдөр бидэн хоёр нэг болохоо ухаарна



Нэг л өдөр хайрын цэцэгс дэлбээлнэ
Нэг л өдөр хан хорвоо баярлана
Нэг л өдөр бүхний эхлэл төгсгөл болохуй яа
Нэг л өдөр бидний хязгааргүй аялал нэгдэнэ

Нэг л өдөр нэг л өдөр нэг л өдөр
Нэлэнхүй орчлон оршихуйн нууцаа нээнэ
Нэг л өдөр нэг л өдөр нэг л өдөр
Нээрээ би хаанаас ирсэн хаашаа одохоо мэднэ

Нэг л өдөр нэг л өдөр нэг л өдөр

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам