Яг одооноос өөрийгөө л өөрчил

тийм ээ бид үнэхээр агуу ард түмэн. Одоо болтол бидний өвөг дээдсийн хийсэн, урласан бүхэн оньсого хэвээрээ л байна. Үнэндээ энэ нандин тэнгэрлэг ухаан бол зөвхөн монгол хүний сэтгэл зүрхний гүнд оршдог нууц буй за.

...миний монголын залуучуудаа, монгол хэмээн зүрх нь цохилон байгаа бүхэн минь харь орны ялангуяа олон сериал урлагт ядаж шунан дурлан ухаанаа, үнэт цаг хугацаагаа алдаж байдгаа больё л доо. Яахав нэг хүний эрх байж болох хэдий ч энэ бол зөвхөн бизнес.

Биднээс нисэн одож байгаа цаг хугацаа үнэндээ ямар их үнэ цэнэтэй гээч. Өдөр бүхэн өглөөгөөр эхэлдэг ч нэгэн цэгт бид бүгд нисээд л одно. Иймд хүн нэг бүр, монгол хүн нэг бүр үр удамдаа монгол арга ухаанаа өвлүүлэхийн тулд өөрсдөө цаг мөч тутамд сурцгаая, өөрсдөө үр хүүхдүүддээ монгол гэдгээрээ бахархаж байхын тулд эх оронч байцгаая.



хай гээд мэндлэхийн оронд сайн байна уу гэж мэндэлцгээе. Өнөөдөр бидэнд хөгжил юм бүхнийг өгч байна. Гэтэл бид заавал эх хэлээрээ гүйцэд бичихгүй яагаад хазгай мурий бичээд , яриад байна вэ, залуу байхад хэлээ зажлаад өөрөө өөртэй эрхлээд сайхан л байдаг байх, эргээд хартал бидний одоогийн дутуу хагас яриа хойч хойчдоо улам л ээдрээтэй болоод л байна шүү дээ. Бид одоо яг одоо энэ бүхэнд цэг тавих хэрэгтэй.

Холын холд байгаа соёлыг бус харин нандин нууцлаг монгол ухаанд суралцахыг хичээе.
Магадгүй хорь, гучин жилийн дараа хэн байх вэ хаана байх вэ ямар хүн юу хийж байх вэ гэж өөрөөсөө асуу, тэгээд өөртэй итгэлтэй бардам бай.

Та юу хүсэж мөрөөднө түүнийгээ л авдаг. Иймд та юу ч мөрөөдөж болно, яагаад мөрөөдөлд тань монгол минь, та ч бас сайн сайхан байж болохгүй гэж.

Зөвхөн өөрийгөө даван туул, өөртэй л шунан дурла, та энэ хорвоод өөрийнхөө санаанд ч багтамгүй ямар их сайн сайхан зүйл хийж бүтээх хүчтэй гээч.
Яг одооноос та өөрийгөө өөрчил анд минь. Та ямар байна таны эргэн тойрны ертөнц тийм л байна. Танд амжилт хүсье.

1 comment:

  1. Та харь орны олон сэриалүүдын тухай сануулжээ. Тиймээ, тэдгээрийг үзэж байхад савангийн дуурь нэрэндээ таарсан гялалзсан амьдрал. Нэгэн өдөр нэгэн баян тансаг хүнтэй учираад л бүх асуудал шийдэгдэх амьдралын тухай сайхан "савангийн хөөс" шиг оргилсон амьдрал. Гэтэл энэ чинь бидний тархи толгойг угааж байгаа хэрэг гэж бодогдохгүй байна уу? Зориуд төрөөс нь бодлоготойгоор амар хялбар амьдралыг сурталчилж, хүнийг ажил хийж тэмцэж амьдрах ёстой тэрхүү амьдралын хуулиас нь зайлуулж байгаа хэрэг гэж бодогдохгүй байна уу? Солонгосын , Японы, Америк-ийн амьдрал яг дотроо бол тийм тансаг, тийм өнгөтэй байдаггүй нь бодит үнэн билээ. Нөгөө талаас урлаг бол ямагт хэтрүүлэг, уран зөгнөл, амттай мөрөөдөл байдаг. Гэтэл хүн мөрөөдөл амьдрал хоёрыг хутгах аваас арчаагүй амьтан болж хувирдаг нь бас л бодит зүйлээ.

    Та өөрийгөө даван туулахад бас уриалжээ. Хүний хөгжил дэвшилийн түлхүүр нь чухам үүнд л байдаг гэдэг мэргэн санаатай чинь 100% санал нэг байнам. Залхуурлаа, Зорилго чиглэлгүй амьдралаа, Угшиж бугшисан оюн санааны гав гинжээ, нэг л загвар сатандартуудаар сэтгэх сэтгэлгээгээ, нийгэмтэйгээ, гэр бүлтэйгээ, хамт олонтойгоо харилцах нэг л янзын ялзарсан, хоцрогдсон арга барилуудаа, өдөр шөнө өглөө оройгүй өр зээл тавьж явдаг хөөрхийлөлтэй зуршилаасаа салахыг та уриалж байгаа юм байна гэж ойлголоо.

    Та бас мөрөөдөөд суугад байх биш мөрөөдлөө хэрэгжүүлж, бодитой амьдрал болгохын өөртэйгөө тэмцэж, хувьсгал хийж, өөрөө өөрийнхөө эсрэг - муу бухнийхээ эсрэг БОСЛОГО дэгдээхийг уриалжээ. Тэгвэл би танд энэхүү Монгол хүн өөрийнхөө өөдгүй бүхний эсрэг БОСОХ БОСЛОГО-ын тугч нь байхыг хүсэн ерөөх байна!!!!
    Монгол эх орныг маань Мөнх Тэнгэр Босогчид, Бослогын удирдагчидаар хэзээ ч дутааж байгаагүйн нэгэн илрэл бол та байнам!
    Энэ удаагийн Бослого маань харин бие хүн "Яг Одооноос өөрийгөө өөрчлөх" БОСЛОГО байх ёстой!

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам