Цас

Цас бударна. Нэг л мэдэхэд хорвоо ертөнц тэр чигээрээ цав цагаахан болсон байлаа. Будран будрах цасан ширхэг ээлж дараатай хөгжин бүжин байснаа салхины аясаар шууран догширно.

Тэгээд л удалгүй намуухан симфони хөгжмийн аясаар эмх цэгцтэй буух нь үнэхээр хөгжилтэй. Гадаа хүүхдүүд шуугилдана. Одоо л тэд нар цасаар наадаж байгаа байх гээд яаран цонхон дээрээ очлоо. Гэтэл юу ч олж харсангүй. Түрүүхэн л хорвоог тэр чигээр нь бүрхсэн цас хаачив.

Үүн лугаа хүний амьдрал хорвоодоо уусан шингэж дурьдатгал болон үлддэг юм байна даа. Цаг үетэйгээ байх сайхан, цаг үеэсээ хоцрох муухай.

Хаврын зугаатай цас нь зуны урь орох үетэй давхцан орсноос л байгалийн жам нь дийлж хөрсөнд хураа хайрлаж, сэтгэлд минь мөрөө үлдээсэн дурсгалтай мөчөө дурсаа юу гэлтэй.



Ариухнаас ариухан, цав цагаахан цасан ширхэг ширхэг ширхэгээр будран бууна. Хайрын илрэл нь хөрс дэлхийдээ шингэн ирэх амьдралын хөрсийг бэлтгэнэ.

Тос хураа шингээсэн сэвсгэр хөрснөөс шив шинэхэн ногоо цасан дороос зэрэгцэн соёлжээ.
... Цас, эрвээхэй, нар, өвс, шалбааг, салхи, зөөлөн шаргал туяа энэ бүхэн амьдралын хэл. Түмэн өнгөөр алаглах бидний энэ хорвоо.

2 comments:

  1. Tsasnii shirheg bur uur baidag gene lee. Buur erdemted hurtel mikroskopoo avch garaad sudalsan gesen shuu. Bi tsasand hamgiin durtai, buur huuhed baihaasaa. Nuuren deer mini tom tom tsatsan shirheg buuh, chimeegui budran unaj baigaa tsasiig deeshee udaan harj zogsohoor nisch baigaa ch yum shig. Tsas orohoor hugshin, hushuun bolson biye setgel 2 huvsulzuud neg l saihan jargaltai, hungun bolchihdog yumaa...

    ReplyDelete
  2. tiim shuu tsas ter chigeeree ariysal shuu dee tsas bas ter chigeeree ariyhan gegeehen hair ch yum shig tsas bas bidend hen negen hichneen ih hairtaig sanuulah met yag l id shid shig saihan bdg daa

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам