Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Янагхан сарнай чи
Чи минь хичнээн үзэсгэлэнтэй билээ.
Яв ягаахан сарнай минь
Чинийхээ үнэр анхилгад би мансуурнам,
Яв ягаахан сарнай минь
Чинийхээ гоо үзэсгэлэнд
Би түмэнтээ сөхөрнөм бусуу.
Яв ягаахан сарнайхан чамайгаа хараад л баймаар, хайрлаад л, харамлаад л харамлаад л баймаар чамдаа би дэндүү, дэндүү их дурласан шүү дээ.
Чамдаа гэсэн сэтгэлийг минь тэнгэр газар бүгд мэднэ
Чамдаа би хайртай над даа чи минь ирээч,
Урьд урьдийнхаас илүү шунан дурланам би чамдаа.
Чамайгаа тэврээд л, энхрийлэн илбээд л, эргэлдэн бүжээд л, эвийлэн хайрлаад л, эрхлэн наадад л энэ бүхэнд би одоо би бэлэн байнам. Чамгүйгээр би юусан билээ. Чамайгаа би өөрийн болгохыг ямар их хүснэм.
Зориг гарган байж би чам дээрээ очлоо. Зөөлөн салхины аясаар чи минь уяран бүжих нь хичнээн үзэсгэлэнтэй харагдана вэ. Чинийхээ омог бардам гоо үзэсгэлэн, ариун танхил бүхнийг энэ хорвоогийн юугаарч солихгүй ээ. Хайрт минь…
Миний энхрийхэн, янагхан, сарнай минь чамайгаа үнсэн таалахыг ,чамдаа эрхлэн ижилсэхийг ямар их хүснэм бэ, Би чамдаа хайртай гээд янагхан түүнийгээ би чангаас чанга тэврэн авлаа.
Аяа тэгтэл ариухан танхил чи минь эрхлэн нялхарсангүй, эвийлэн хайрласангүй, харин адгаж намайг цочтол цоо хатгалаа.
Ямар зэвүүн өвдөнө вэ, чамд би дурласан, чин сэтгэлээ нээн нээн дурласан сан. Яв ягаахан янагхан чамайгаа минийх гэж бодсон сон
Арай ч дээ ийм зан гаргах ч гэж дээ, харахад сайхан ч ханилахад хажиг чамаар би яахын гэсээр хайрын эзэн алслан одов.
… Яв ягаахан хайрын сарнайхан газар унахдаа ганцхан нулимс унагажээ. Байгаль эхдээ тэрээр баян тансаг нь байлаа.
Тэнгэрт дурласан олон цэцэгстэй тэр хөндийд би төрсөнсөн.
Тэвчээр хатуужил заан байж тэмүүлэн тэмүүлэн өндийсөнсөн
Өглөөн нарнаар өнгөжин жавхаажин өндөр гоолиг болсонсон
Өрөөлийн ерөөлд мансууран өргөн хангайгаасаа одсонсон
Өнгө мөнгөнд дурлан өөрийн үзэсгэлэнд хадууран явахдаа өрөвдөж яв луу би хэн нэгнийг, одоо үндэс мөчрөөсөө хагацан хатсан ургамал болж байна.
Аяа амьдрал чи амиа өргөхөөс минь өмнө хайртай бүгдэд минь хүргэ. Амьд яваа насандаа даруухан тэднийхээ үгийг сонсож, даль жүгүүрээ дэлгэн эрхэл гэж хэл, энхрийлэн эвийлдэг тэд минь энэ биеэ надад зориулсансан
Чамайгаа би хэзээ хэзээнээс илүү санаж байна
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment