Үр минь



Цаг цохилон, зүрх цохилон, амьдрал цохилно.
Амьсгал аван, цэцэг дэлбээлж, гоо сайхнаа илтгэнэ.
Үр минь уйлж, дуулж, өсөн дэгдлээ.
Хайр минь энхрийллээр дүүрч, нисэн дүүлнэ.



Хаа ч юм бүү мэд аз жаргалтай наадна бидэн хоёр
Харцнаас чинь би бүхнийг ойлгож байна.
Үр минь баяр баясгалангийн эх минь
Чи хязгаагүй жаргалын далай билээ.

Цаг цагийн мөнхөд энгүй азаар дүүрч
Цэн цэнгээр хүмүүн бид нэгэн зүйлийг цуглуулна.
Алтран цацрах гэрэл нэмэх үнэнч хайр
Гинжрэн цувирах муу үйлийг ариусган улайлгалаа.

Амьсгалын хэмнэл бүрд минь орчлон ертөнц хувирч
Алтан амьдралын мөч бүхэнг мэдэрнэм

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам