Яргуй хэнзлэх цагаар…




Яагаад хайр чамайг хайр гэж хэн хэзээ нэрлэсэн юм бол. Яагаад итгэл, энхрийлэл, янаглал гээд хэлчихгүй хайр, хайр хэмээсэн юм бол.

Гадаа жавар хайран, дүн өвөл цасан салхи хөлөглөн ниснэм. Харин хайр хайр хэмээн хөлдөөн дааруулах утгыг нь хэдий нь хэн бүхэн үл дурсана.

Гагцхүү дурлал хайр хэмээх үгтэй хоршин хаврын илч дулааныг билэгдэн өглөөн нарнаар аливаад итгэл найдварын галыг дамжуулан энэ өдөр эх дэлхийд минь хайр та халуун янаглалтай, хайрын сарнайтай, хайрын харц, халуун энхрийлэл хайртынх нь шивнээнтэй хамт зүрхнээс зүрхэнд анирлан уусан алдарнам.



Шинэ он гарах агшин шиг, шинэ үр мэндлэх баяр шиг, шинэ өглөө ирэх гэгээ шиг хайр чи гагцхүү өнөөдөр даль жигүүрээ дэлгэн жигүүрлэн жигүүрлэн баярлан хөөрч байнам.

Баяр баяслыг бид мэдэрч байгаа болохоор хайр хэмээх үгийг халуун дулаан итгэл гэж мэдэрч хүсэж ойлгож байгаа болохоор хаврын баяр, хайрын баяр чамдаа баярлалаа.

Бидэнд хайрлан энхрийлдэг, харамлан нялхамсдаг эгдүүтэй хөөрхөн үрсийг минь өвөр дээр минь, энгэр дээр минь цэцгэн үр адил асгасан энхрий ялдам хайр чамдаа баярлалаа.

Чи хайр хэмээх цэцгийг өр зүрхэнд минь, өргөн дэлхийд минь өнө удаан үргэлжид суулгаж байх болтугай.

Цасан дороос яргуй хэнзлэн ургаж байна. Жавар хайрсан хүйтэнд салхи сөрөн хайр ургаж байна. Хайрын баяр, хаврын баяр халуун дулаан зуныг урин залнам зэ.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам