Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Татах хүч оршсоор л..
Мөрөөдлийн мөнгөн цэцэгсээр цэвэр ичимтгий цэцгэн жим татуулан тэндээс эндээс хайраа дурсан суугаа нь бидэн хоёр.
Би байгаа нь чи байгаа нь нар саран зэрэгцэн цэнгэл жаргалаа буман олонд хүртээхийн адил цэл залуухан хайрын цэцэрлэгтэй цэнгэн баясан зүрхний гүнээ нисэн дүүлнэм хорвоо минь.
Өдөр бүр алтан наран илчээ хайрлан
аз жаргалыг гэрэл гэгээтэй хамтатган зон олонд зол хишгээ харам үгүй түгээнэм. Эндээс би хайрын өрлөгөө өр зүрхэндээ өргөн, хан хорвоод хамтдаа байсан, байх тэр жаргаланг хурайлан хурайлнам.
Агуу орчлонд илчээ энэрэл бүхий илгээх эвий минь алтан наран хэмээх ачитны цэнэг хүч чадал нь мөнхөд асан бадамлаасай. Агуу нинжин хайр хэмээх аяа бидний өр зүрхний дуудлага тэмүүлэл нь л алтан нарыг минь улам бадраан цэнгэн жаргахад дэм-итгэл нь болдог байнам.
Аяа чамайгаа би хайрлан харамлан , чандлан чандлан нандигнан тэнгэр өөдөө шивнэн даатганам. Би чамдаа хайртай, чамайгаа маш их үгүйлэн санаж байна. Хязгааргүй одод мишээн мишээн миний хайрыг салхиар дамжуулан чиний минь сэтгэл зүрхэнд өгөг. Чи минь гэрэл гэгээг шүтэн тэнгэрлэг, өөдрөг, тэнхээтэй яваа бол тэр миний хайрын цэцэгс дэлгэрэн гэрэлтэж байгаа юм чанадаас...
Гэрэл гэгээт энэ нь л орчлондоо хайраар дамжин өсөн дээшилнэм хорвоогийн аливаа бүхэн. Цэнгэл жаргалан, итгэл найдвар, эрч хүч, инээр хөөрөөр анд барилцан бидний замбуу тивд энэрэл хайрыг түм буман жилдээ дуурсгасан энгүй урт өнө жаргалыг хурайлан хурайлсан үлгэр мэт амьдрал түүх хөвөрлөөр л…
Би чамдаа хайртай.
Агуу орчлонгийн хаа нэгтээ анд минь бий, аяа бас амраг минь чи ч бий, аялгуут ая дуу хөвөрсөн амь амьдралын өлгий болсон алаг дэлхий-замбуутив таньдаа мөргөнөм.
Аяа хайртай бүхнийг минь хайр энхрийлэлдээ аван халамжлан энэрч байг. Хариуд нь бид хайр хэмээх хүчийг тань ашиглан хан хорвоогоо энэрэн асран дээдлэн байх болтугай. Таньдаа сөгдөн мөргөнөм.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment