Эндээс би явмааргүй байна.

Эндээс би явмааргүй байна. Эрхлэн үрдээ, ээждээ, аавдаа, энхрий хайртай та нартаа эрхэлмээр байна. Үрийнхээ хайрын шулганаан, өсөж дэгдэх эгшинг, ханиа дагуулаад хангай шиг орж ирэхийг нь хармаар байна, хайрламаар байна.

Чамаас би гуйж байна. Чандлан чандлан хүслээ хэл хэмээвээс эрх чөлөө, амь амьсгал, гэрэл гэгээнд шүтэн барилдан гэмгүй даруухан зүгээр л аж төрөхийг зүйрлэшгүй их хүснэм.
Үхэл би чамаас өөрийгөө харамлаж байна. Чанга хатуу чиний л өмнө сөхрөхгүйг хичээнэм.

Тэр цаг ирнэ. Тэнгэрт би уусан гэрэл болон тэгээд та нар руугаа илч болон анирлах тэр цаг ирнэ. Тэр цаг одоо биш, тэр цаг тэр цагт ирнэ. Тэр цагийг хүртэл надад эрх чөлөө, амь амьсгал өгөөч, найдаж би сүслэн мөргөнөм.



Аргалын утаа, адууны төвөргөөн, ардын дуу, аялгуут хуурын чавхдас амин зүрхний минь бичээс. Эндээс би эхэлсэн, өссөн, дуулсан, энгүй уудам эрх чөлөө, энэ миний эх орон Монгол...
Эндээс би явмааргүй байна. Эх орон, эх дэлхий, ээж таныгаа хатуугаас хамгаалан, хайрын цэцэгсээ тарин хамтдаа өнө удаан жаргах хувь тохиол хууль мэт үйлчлээсэй бүхэнд..

Тэнгэрийн хэлтэрхий би тэнгэрийн амь амьсгал би тэнхээ мэдэн таньдаа цэнэглэгдэхийг хүснэм. Хүсэл хэдий богино ч хүмүүн би энд байнам. Аяа аврал нигүүлсэлдээ амь амьсгалийг минь багтаан аанай надад тэнхээрэл тэвчээрийг хайрлан буйд баярлан таларханам.
Эндээс би явмааргүй байна. Эрх чөлөөний дууч шувууд адил эрх дураараа дүүлэн нисэхсэн. Эндээс би явмааргүй байна. Тэр цаг, тэр цаг иртэл тэнд би очтолоо энд би жигүүрлэн жигүүрлэнэм.

Амьдрал таньдаа таларханам. Өнөөдөр магадгүй миний бидний хайртай нэгэн уусан одном. Хаашаа гээч ... мэдээж хайрлан хүндэлдэг тэр л орон зайдаа тэр л цагтаа оддог. Тиймээ тэр цэг , тэр цаг тэр мөч хэн хүн бүхэнд ирэхэд тэнгэрлэг сайхан амьдралдаа цэг биш өнө мөнхийн эхлэлээ ирээдүй хойч , үзэл бодлоороо өвлүүлдэг . Энэ бол бидний нэгэн амьдрал, түүх. Би энд байсан, байгаа, байх ч болно. Эхэлсэн бүхэн дуусдаг ч энэ миний монгол өр зүрхэнд минь өргөн дэлхийд минь өнө мөнхөд оршиг.

Эндээс би явмааргүй байна.
Тэнгэр хэмээвээс Монгол минь билээ.
Монгол хэмээвээс тэнгэр минь билээ.

Зуун зуунд миний монгол
Залгамж үеэрээ батжиг
Эрин эринд миний Монгол
Эзэн Чингисээрээ овоглогдог

Хурай, хурай...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам