Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Том айлын аав хаачсан бэ
Хэдэн хүүхдүүдийнхээ төдийгүй айл саахалтынхаа хүмүүсийн амьдрал ахуйг хэрхэн дээшлүүлэх вэ, хэн хэн нь ямар ажилд гаршсан байна гээд л тухайн хүнийх нь чадавхид таарсан ажил олоод л өгсөн байдаг юм.
Хил залгаа айл хотлын хөгшидтэй эх нутаг, зах хязгаарын аюулгүй байдлын талаар ярилцан эрхтэн мэдэлтэнд илч илгээнэ. Миний аавыгаа харах болсон шалтгаан нь аав шигээ хангай шиг том ханхар биетэй, холч ухаантан болох гэснийх байлаа.
...Өнөөдөр, цаг хугацааны эрхээр юм бүхэн дүрэм журамд захирагдан эмх цэгцтэй болж байгаа мэт боловч өвгөдийн минь өвлүүлэн үлдээсэн холч хараа, ясны эх оронч сэтгэлгээ, өр нимгэн ард олноо энэрэхүй хэмээх бодлого үнэндээ алдагсан байх юм.
Улс орон бүхэнд өөрсдөд нь асуудал, бэрхшээлүүд олон л байгаа, байх ч ёстой. Нийгэмшилд хөл тавьсан л бол нийгмийн эд эсэнд нэвтэрч зөв гольдрол руу ард олны массыг чиглүүлэх, удирдан манлайлах нь аль ч нийгмийн цаг үед байсаар ирсэн нөхцөл байдал, цаашид ч бас байх ч болно.
Гэтэл яг энэ цаг үед ард олны манлайлагч хэмээх алдартангууд хаана байна вэ, Яагаад бусад улс түмэн хөгжиж цэцэглээд хөгжөөд байхад бид улам л эрин зуунаар хойшлоод байна вэ. Би энэ бүхний учир шалтгааныг ухан тунгаах гэж хичээнэм. Яахав өдөр бүхэн гардаг аль нэг орны элдэв нэвтрүүлгийг үзээд байж болно л доо. Гэвч надад хүсэл алга, бид хэдий болтол төрөлх эх хэлээ, уул толгодоо, цэнгэг ус, цэвэр агаараа үгүй болж байгааг харсаар байж амттанд дурлан арчаагаа алдсаар байх вэ.
Би нэг эгчээс сонсож байсан юм байна. Дэлхийн хамгийн их хүн амтай улс хэрнээ тариачиддаа ургац хураахгүй амрах улиралд нь улсаас нь зөвхөн тэр тариачдад зориулан үйлдвэрүүдээсээ маш хямд өөдөс даавуунуудыг нийлүүлнэ, харин мань тариачид энэ хугацаанд өнөөх өөдсүүдээр нь гар урлалын зүйлүүдийг олноор нь үйлдвэрлэнэ, урласан бүхнийг нь улс нь хир таарсан үнээр ч юм уу эсвэл үрийн ногоогоор заримыг нь солино ингээд л энэ бүхэн үргэлжилдэг тул ард зон нь бухимдалгүй хийх ёстойгоо хийгээд л байдаг гэсэн.
Надад юу нь таалагдсан бэ гэвэл хүн бүхэн ухаантан байх гээд зүтгэхийн оронд ард түмний дийлэнх нь амар жимэр аж төрөх нь улс орноо удирдаж яваа хүмүүст төдийгүй тухайн улсын хөгжилд маш том боломжийг олгож байгаад юм шиг санагдсан юм л даа, яагаад вэ гэвэл нийгмийн давхарга эд эс бүхэнд очиж хүрч тэдний амьдрах нөхцөл бололцоог хангаж чадаж байна төрийн аппарат хэр зэрэг байгаагийн гол илрэл гэж би мунхаглан бодном.
Өнөөдөр үхсэн нохой энд тэндгүй хэвтэж байна, өнөөдөр хотын захад хогийн цэг дээр өнөөх гайхлаар хийсэн хуушуур их хот руу чиглэн байна. Өнөөдөр цахилгаан гэрэлтүүлэг энд тэндгүй шөнөжингөө асан улайсч байна, өнөөдөр цэвэр ус шажигнан гоожсоор л байна, өнөөдөр нутгийн минь гүнд өвөрлөгч орныхон охидыг минь тэврэн байна, бидний маргааш ямар байх бол, хамтдаа бодьё, хамдтаа хэлэлцье.
Зөв зүйлийг зөв цагт нь зөв хийхийн тулд бид яах хэрэгтэй гэж та бодож байна. Эх орныхоо төлөө зовнисон эгэл би бодсоор л байна. та ч бас бодоорой...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment