Хичээгээрэй үр минь

Хичээгээрэй үр минь
Насан туршдаа талархаж явсан юм шүү үр минь би чамдаа
Нандин мөрөөдөл, хайр гэрэл гэгээ минь билээ чи
Цэнхэртэн мэлмэрэх далай адил
Цэвэр ариунаарай гайхуулах амь амьсгал минь

Хичээгээрэй үр минь
Бүхий л цаг хугацааны турш би чинийхээ төлөө залбирч
Бүр илүү шунан дурланам үр минь би чамдаа
Анирлан суунам чинийхээ өмнө
Аминчлан даатганам амин үр чамайгаа



Хичээгээрэй үр минь
Чи минь итгэл найдвар минь
Чинхүү итгэл минь гэвээс чи миний бүхий л ертөнц
Зам тосон цэцгэн эрхиэ сүлжин
Замбуутивийн амьд Бурхан чамдаа өргөнөм

Хичээгээрэй үр минь
Насан туршдаа чамдаа итгэж явсан юм шүү
Наашаа би чиний л төлөө ирсэн юм
Итгэл найдвар минь эгц шулуун бос
Эрх чөлөөний дууч шувуу шиг энэ орчлондоо дүүлэн нис

Хичээгээрэй үр минь
Хэн хэнээс илүү чамдаа би хайртай
Аяа миний амин үр минь дээ

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам