Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Үнэхээр эдийн засгийн хямрал болсон гэж үү?
Үнэхээр л тэр хямрал энэ тэр нь нүүрлээд, амьсгал авхуулахгүй багалзуурдаад байна уу гэвэл үгүй. Харин ч бүх зүйл эсрэгээрээ монголчууд шоугаа хийгээд л, наргиад л, имиж хөөсөн үнэтэй машиндаа хот хахаж цадаад харин ч хөгжөөд байна хөөе.
За нээрээ хямраад сүйд болсон юм бол яагаад хэмнэлт гэж хэн нь ч ярихгүй байгаа юм бэ? Та бодоод үз дээ.
Хаа сайгүй нойлын өрөөнд бидний нөгөө хэлээд байдаг чандмань эрдэнэ болсон ус маань шажигнан урссаар л байна, тэр ус хэнд хамаатай юм үнэрээс нь зугтаагаад хурдан гарахаа боддог нь үнэн шүү дээ. Бид ийм л арчаагүй улс болох юм гэж үү.
Тэгээд бидний өмчид одоо бүр хэмжээ хязгаар үгүй дур зоргоороо хандах нь хэрээс хэтэрч байна. Бид хэдий болтол итгэх аргагүй зарим нэгэн нөхдөд итгэл хүлээлгээд тэнэг царайлаад юу ч болоогүй юм шиг суусаар байх вэ. Арай ч дээ.
Одоо чинь ичиж амьдардаг цаг биш болоод өлгийтэй нялх хүүхдийн хоолыг өрсөж булаацгаая хэмээн өөд уруугүй гүйсэн хүмүүс чихцэлдэн байх .
Эрх мэдэл эрх чөлөө гэдэг монголд л ноёлдог бишсэн билүү. Гэтэл эх орон нь эзгүйрээд, эмс охид нь харийн өвөрт шургалаад, тэнгэр мэт баганадсан тэнхээтэй залуус нь холын холд одоод хөл дээрээ тэнцэх гээд хөрсөн биеэ дулаацуулах хэдэн хөгшид , ажил албаараа амиа залгуулах хэд л байна.
Үнэхээр эх орноо хөгжүүлье л гэвэл нутгийнхаа хөрсөнд тариа ногоогоо тариад, эх нутгаадаа эгэл ард руугаа чиглэсэн зүйл зоригтой хийхсэн.
Дэлхийн хамгийн баян орон хэрнээ дэлгээд барисан хадаг шиг энэ сайхан нутгаа алсыг хараагүй харалган үзэгний үзүүрээр шийддэг энэ хэдхэн хүнээс, ялангуяа мэдлэггүй ардын олгосон эрх мэдлийн зөвшөөрлөөс болоод алдаж тавиад байгаа юм биш байгаа даа нөхөд өө. Бид хэцүү хүнд үед эвсэн нийлээд тэмцэж чаддаг тэнгэрлэг ард түмэн сэн.
Тэр тэмцлийн нэг хэсэг болсон ард түмэн нь нийгэмтэйгээ хөл нийлсэн, мэдээлэл сайтай, хөдөлмөрч, гэр бүлийнхээ төдийгүй улс эх орныхоо ирээдүйн төлөө үгээ, үзэл бодлоо илэрхийлэгч байг.
Харин тэмцлийн нөгөө жигүүр нь болох монголын минь цогтой хүүхдүүд зүрх сэтгэлдээ шударга ёсыг дээдлэн чин шударгаар тэнгэртээ үйлчлэх тэнгэрлэг адислалдаа үнэнч байг. Хэнд боломж байна хэнд ухаан байна, хэнд зөв үзэл чиг хандлага байна хамтдаа монголоо хөгжүүлье. Гарц байж л байгаа ганцхан гарцаагүй гарцгүй хүнд үед л задлах үүцээ болчимгүй нөхдийн үгэнд ороод эрт задлаад байгаа юм биш байгаа даа.
Монголоо монгол чигээр нь өвлүүлэх гэтэл монгол минь монгол чигээрээ байх эсэх нь таниас надаас шалтгаалж байхад та хаана байна...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment