Үлгэрийн Таж Махал



Агуу хайрын амьд биелэл болсон зуун зууныг дамжин сүндэрлэх Таж Махалын тухай бодох бүрд нэгэн сайхан хайрын орноо очих шиг болдог юм.

Үүлэн дундаас тодрон харагдах үлгэрийн Таж Махал шилтгээн уснаа тусах өөрийн дүрснээс энхрий хайртаа эрэн мэлмэрэх мэт ээ.



Хайрын эзэн холдон одож болох ч харин хайрын үр жимс, илтэд харуулах чадал мөнхөд үргэлжилсээр л аливаад итгэл найдвар өгөн, орчлон хорвоогийн энхжингийн эхлэлийг мөнхөд дуудах адил хүчирхэгжсээр л байдаг нь хайрын нууц юм байна.

Хайрлахгүй байхын аргагүй сайхан хайрын тухай мөнхийн үлгэрийг эндээс л сонсож болмоор, мэдрэхгүй байхын аргагүй торгон мэдрэмжийг эндээс л мэдэрч болмоор, итгэхгүй байхын аргагүй үнэнч хайрын дуулийг энд л хамтдаа эхлүүлж үргэлжлүүлж болмоор, тийм нэгэн хэмжээлшгүй хайр таниас л ундарнаа...

хайр хэзээ ч төгсөшгүй, хайр хэзээ ч гэгээхэн, хайр хэзээ ч илч дулаан итгэл найдварын ундарга, хайр хэзээ ч уучлан нигүүлсэх өөрийгөө зориулахуй...

түүх түүхийг төрүүлдэг, таны өлмий дороос мянга мянган хайр гагнагдаж байна, таны хайрын цэцэрлэгт мянга мянга жилээр хайрын шувууд жарган жиргэг, таны сайхан хайр өдөр бүхэн мөч бүхэнд хайранд итгэхийг сануулнам...

агуу хайрын эх булаг , ариун бүхний дээд, баяр жаргалангийн ундарга адил өдөр бүхэн Таны дэргэдээс дээдийн жаргалан ундарсаар л урссаар л гэрэлтсээр л байг

... өр зүрхний минь шүтээнд залрах түүний минь юм бүхэн үнэндээ өөрийн минь амьсгалаас ч илүү нандинсан, зүйрлэшгүй сайхан хайрынхаа төлөө зөндөө олон удаа намачлан мөргөнөм, гэрэлтэн гийж яв даа гэгээхэн хайр минь ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам