Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Галбингаа мину
Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана
Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү
Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.
Хаанаас ч чамайг олоогүй юм гэнэ лээ
Хэнд ч чи харагдаагүй юм гэнэ лээ
Хорвоод чи төрөөгүй юм гэнэ лээ
Хувьтай бүхний өр зүрхэнд л гагцхүү дуулдаг юм гэнэ лээ
Уянгалаг дууг тань өнөөдөр бид сонслоо
Уудам тэнгэртээ Нэгэн үзэсгэлэнтэйеэ гэрэлтэнэ
Гайхамшиг өнөөдөр л газар дэлхийд минь чуулж байна
Гагцхүү чимээ аниргүйхэн сэтгэлийн гүндээ анирийг тань сонсмоороо
Жаргалангийн далай тэртээ тэнгэрт цалгилна
Жаран жарныг гатлан ирсэн гэрэлт шувууд бүжиглэж байна
Зуун зууны амгалан жаргалангийн эхлэлийг авчиран
Зуны эхэн сарын шинийн арван таванд Тэд энд чуулвай.
Тэнгэрээс түм буман цэцгэн эрхи бөмбөрөн буусаар
Тэгээд хайр жаргалангийн хүчээ аливаад шингээн шингээж байна
Дэргэдээс цэцэгс цэцэгс дэлгэрч гоо сайхнаар цогцлохуйд
Дээрээс Бурхад буудаллан энд морилон саатаж байна.
Хөх тэнгэр өнөөдөр хөх биш нэлэнхүй гэрэл гэгээнд хувиллаа
Хөрст газар өнөөдөр хөгжил цэцэглэлийн өлгий боллоо
Хүүхэд хөгшид бүгдийн зүрх өнөөдөр л тэнийн тэнийнэм
Хэмжээлшгүй жаргалангийн үүд өнөөдөр өнөөдөр л цэлийтэл нээгдлээ
Галбингаа шувууны далавчны хүчирхэг сэрчигнээнд
Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана
Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү
Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.
Сэтгэлээс минь итгэлийн зул цэцэг адил бадамлан дээшлэхүйд
Сэрэл мэдрэхүйгээрээ Галбингаа чинийхээ дуун аялгуунд уусан нэгднэм бид
Санаа бодолдоос уяатай эрхэм нандин хүсэл мөрөөдлөө л
Саатан морилсон таны зүг сэтгэлийн цагаан цэцэгсэд хувилган нисгэвэй
Орчлон хорвоо өнөөдөр өнөөдөр л оргил өөд тэмүүлж байна
Ондоо хаана ч бус гагцхүү энд л жаргалан чуулж байна
Оосор бүчгүй одот тэнгэрт ч бас тэртээд дуулалдан хөгжилдөнө
Одоо яг энд бүр таны дэргэдээс гайхамшиг дэлгэрч байгааг Та мэдэр
Хүлээсэн бүхэн хайраа хүртэх болтугай
Хүндэлсэн бүхэндээ энэрлээ хандуулах болтугай
Хүж дэлхий минь аз жаргалаар өлмий нь батжих болтугай
Хүй орчлон тэр чигээрээ хөгжин дэвжих болтугай
Өглөө бүхнээр гэгээн мөрөөдлийн шувууд жиргэсээр л байг
Үдэш бүхэн үнэнч хайрын одод чуулсаар л байг
Өнө хойчид Галбингаа морилснийг мөнхөд санан санатугай
Өдөр бүхэн өр зүрхэнд тань Жаргалан цэцэглэн цэцэглэг ээ
Галбингаа шувууны далавчны хүчирхэг сэрчигнээнд
Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана
Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү
Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.
Гар гараасаа бид атган тэнгэр өөд тэмүүлнэ
Сэтгэл сэтгэлдээ нандин мөрөөдлөө шивнэн шившинэ
Голт зүрхэнд минь Галбингаа минь дуулсаар л байхуйд
Чанад алсын чанадаас сайхан хорвоо өр зүрхний үүдээ нээлээ
Галбингаа Галбингаа минь
Гэрэл гэгээнд хувилсан Галбингаа мину
Галбингаа шувууны далавчны хүчирхэг сэрчигнээнд
Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана
Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү
Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.
Чи одоо салхи, чи одоо гэрэл,
Чи одоо итгэл, чи одоо үнэн боллоо
Галбингаа мину
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Чи одоо салхи, чи одоо гэрэл,
ReplyDeleteЧи одоо итгэл, чи одоо үнэн боллоо
Галбингаа мину