С.Саянцэцэг: Америк удирдаач “Зулай цагаан алтай", “Монгол далай"-г үзэгчдэд хүргэнэ
Нийтэлсэн Administrator-Ойрд уулзсангүй. Өвөл Испанид хийсэн тоглолт амжилттай болсон уу?
-Сайн болсон. Эртнээс бэлтгэсэн, энд ч өдөр шөнөгүй давтсаар байгаад очсон болохоор дажгүй ээ. Үзэгч, сонсогчид маань сайхан хүлээж авсан.
-Мэдээж гэр юм чинь гоё байлгүй яах билээ. Гэхдээ шууд л тоглолтын ажилдаа орсон болохоор тав тух, амралт гэж назгайраагүй.
-Гэртээ, эх орондоо, ээжийнхээ хажууд байгаа юм чинь дасч ядах юу байх вэ. Тэгээд л дасчихсан.
-Би үүнийг, бас аавын дөрвөн прелюдиг дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Америкийн Эквадор улсад Филармонид нь тоглох юм. Симфони найрал хөгжмийн удирдаач нь зохиолыг аваад бэлтгэж байгаа.
-Тийм ээ. Одоо хийх тоглолтынхоо дараа удахгүй явна.
-Ирээд байгаа. Бидний тоглолтыг дэмжиж, хамт байхаар ирсэн. Ээж бүр баярлаад л байна. Ганцаараа байгаад байсан, хоёулаа болсон, одоо бүр дөрвүүлээ байх ямар гоё юм бэ гээд их аз жаргалтай хүн байна.
-Аав маань олондоо хүндтэй уран бүтээлч. Мэргэжлийн зохиол бүтээлийн зэрэгцээ ард олноо хайрласан, магадгүй харамласан сэтгэлээр бичсэн олон сайхан дуутай болохоор тоглолтод нь оролцъё, дуулъя, тоглоё гэсэн уран бүтээлчид байна. Сайхан юм. Тийм ээ, хөгжмийн сайхан тоглолт болох байх. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн түвшний тоглолтууд чанаржиж ирж байгаа. Богино хугацаанд чанартай номерууд үзүүлдэг болсон. Хэдэн жилийн өмнө зарим тоглолт гурван цаг үргэлжилдэг байлаа шүү дээ. Одоо тийм юм байхгүй.
-Улсын филармонийн болон ХБК-ийн симфони найрал хөгжим хамтарч тоглоно. Удирдаач нь Жоил гэж америк хүн бий. Тэр одоогоор тоглолттой яваа, Англиас ирж удирдах юм. Оркестр бүтээлүүд дээр ажиллаж эхэлсэн. Удирдаач ирэхэд бүх юмыг бэлэн байх учиртай. Жоил Сансартай уран бүтээлийн холбоотой юм билээ. Төгөлдөр хуурч болохоор дүүгийн зохиолуудас тоглож байсан юм билээ. Би бол ирэхэд нь л танилцана. Тал талд хувийн бэлтгэл хийж байна даа.
-Бүгдийг нь. Тэр үдэш найрал хөгжмөөр ямар бүтээл тоглох ёстой, тэр бүгдийг удирдана.
-Монголчуудтай монгол зохиол бүтээл дээр ажиллах гэж байгаа гээд их баяртай байгаа гэсэн. Аавын маань байгаль дэлхий, уул усаа хайрласан сэтгэлийг тэр хүн ойлгож, өөрийнхөөрөө гаргаж тоглуулах байх аа. Хүн төрөлхтөн бүгд л эх дэлхийдээ хайртай. Би Монголынхоо симфони найрал хөгжимчидтэй ажиллаж байсан. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад уриалсан сэдэвтэй томоохон тоглолтод Улсын филармонийн найрал хөгжимтэй тоглосон. Удирдаач нь Шведийн Терье Микельсон байлаа. Бид маш сайн ойлголцож байсан. Тиймээс энэ уда ч гэсэн алзахгүй байх гэж бодож байна. Тэгэхэд удирдаач Б.Лхагвасүрэн бэлтгэл ажлыг маш сайн хийсэн байлаа. Тэр үед би Лхагваа удирдаачийг сайн уран бүтээлч юм гэж ойлгосон.
-Темпийн талаар одоо хэлэх аргагүй. Удирдаачтайгаа ажиллаж байж болно. Удаан тогловол 25 минут болох болдов уу. Ер нь орчин үеийн зохиолууд богино байдаг болсон. Анги гэж тусгаарлахгүй, бүхэл концерт.
-Хөнгөхөн, аялгуулаг зохиол. Ямар ч оюутан тоглочих аятайхан концерт. Үндсэн аялгуу нь “Зулай цагаан Алтай”-д суурилдаг. Ер нь байгаль дэлхийгээ гэсэн өнгө аястай дөлгөөхөн бүтээл. Нээрэн аавын виолончельд зориулсан зохиолыг Ц.Бэхбат тоглоно.
-Тийм.
-Өөр ажил төрөл амжуулах юм билээ. Бэхээ бараг л манай гэр бүлийн гишүүн шиг болсон хүү. Испанид миний зохион байгуулдаг фестивальд байнга очиж тоглодог. Их ч туршлагажиж байгаа. Аав түүнийг маш их хайрладаг байсан юм. Энэ зохиолоо бараг Бэхээд зориулсан болов уу ч гэж боддог.
-Ямар ч байсан аавынхаа санаж, хүсч байсан тоглотыг хийе, уран бүтээлээ урагшлуулъя гэж бодсон доо.
-Тийм хүсэлтэй байвч учиргүй зүтгээд байхгүй ээ. Гэхдээ ээжийн захиалгатай дуунууд бий. Ээжийн маань хөл хөнгөрчихсөн яахав ийхэв гээд л, ийшээ ч явах уу, тийшээ ч очих уу гээд л байж байна.
-Баярлалаа.
Р.Оюунжаргал/Өдрийн шуудан/
No comments:
Post a Comment