Усны тусгал дуулдаг болов уу

Усны тусгал дуулдаг болов уу.
Уяран хайлан баясдаг болов уу.
Нарны гэрэл бүждэг болов уу.
Намраас намарт амьдрал хөвөрсөөр л...

Нэгэн цагт балчир байсансан
Нэрээ марттал орчлонг бэдэрсээр л...
Мянга мянган удаа ирж буцахдаа
Мандах наранд талархаж байсан нь хэд бол...

Хайртай хүмүүс  минь холдон одоход 
Хаанаас ч юм бэ хайж эхлэнэ тэднийгээ
Яагаад амьдад нь харамгүй хайрлаж чадаагүй юм бэ.
Яагаад хамаг бүхнээ зориулдаггүй юм бол доо.

Хожимдсон ухаарал минь өдөр бүхний мөч бүхэнд бүх зүйлдээ талархах их хүчийг өгнөм.Хүмүүн бидэнд... 

УБ хот. 2020.10.05

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам