цалума жимс

Шувууд жиргэн салхи сэвэлзэнэ
Нүд гялбам цэцэгсийн  далай юутай сайхан....

Моддоос унжих цалума нарны илчинд ичингүйрэн ичингүйрнэ

Газраар дүүрэн боловсорсон жимс үнэр анхилга урин дуудна.

 ....Намайг ав намайг ав гэх шиг ихэмсэг хэрнээ  бардам бас тогтуухан

Моддын дор суугаад нэгэн жимс авлаа...

Аажуухан хальслахад 
Анд нөхөд минь бүгд иржээ.

...Алиа хошин гэрэлтэх нүд, амин хайрын зөөлөн урсгал, итгэл найдварын гэгээн оч, өнө хойчийн үүрэг даалгавар, чанга хатуу сахилга бат, цайлган хайлган нинж сэтгэл

Оршихуй бүхэнтэй атгахан цалумагаа хуваалаа
Одооноос бүгд хувьсан дэвшлээ.
Чанадын хязгаар гүнд чинь бий
Чандлан нууцлан хамт байгаарай үр минь...

....
Аманд уусах амт
Хамар цоргих үнэр
Дотор булгилах сэтгэл
Бүхний гүнд 
Бүхэнтэй хамт сэргэх сэргэлт

Агшин бүхэн хязгааргуй руу хөвөн

Аажуухан гэрэл илчинд шингэн ээнэгшинэ

....Гэрлэн бөөм  болон дээш хөөрөн замхарахуйд
Гэгээн тунгалагхан бүхний төвд  хамт цохилном.

Ай юутай тунгалаг хан оршихуйн чанад вэ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам