Баярлалаа

 ...цэцэгсээр битүү дүүрэн  тийм нэгэн цав цагаан өрөөнд санаандгүй ороод орчлонгоос тасран жаал суулаа. Нам гүм хэн орон зайн аялал юутай жаргалтай. Цаг хугацаанаас ангид орших шиг ❤️🙏🙏🙏


Хэсэг мөчийг дараа Гуругийнхээ өрөөнд байгааг мэдээд талархал дүүрэн мөргөж аваад л  гарсансан...


 Энэ бол 1997 оны намар байв. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 8~9 мянган хүн таныг минь доглон аниргүйхэн хүлээсээр л...


 Алсаас сонсогдох хөлийн чимээ нэг л дотно. Яг л өр зүрхэнд минь  алхлах мэт. Зүрх минь ч хамтдаа  цохилох мэт.


... Эх дэлхийн хөгжлийн төлөө, хүн төрөлхтөний төлөө таны хийсэн бүгдэд БАЯРЛАЛАА..

Таньдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

❤️🙏🙏🙏


No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам