Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Учир шалтгаан
Өчүүхэн би вээр хамаг итгэлээ салхинд гээсэн мэт болоод байна.
Орчлонгийн сүүлчийн мөч ирсэн мэт огт юу ч хийхгүй бодохгүй байхыг юунд хичээнэ вэ.
Энэ хүмүүний амьдрал гээч их тулаанд үнэн үнэндээ байдаггүй аж.
Харин өрсөж амьдрах өргөн сонголт л байдаг юм биш биз.
Ямар нэгэн шалтгаантай болоод л бид оршин тогтнож байна. Хэрэв тийм бол тэр шалтгаан яагаад нууцлаг хэвээр инээмсэглэнэ вэ.
Хүн амьдралдаа хэр их унаж босож тэмцэж дахин сэргэдэг юм бол.
Бид цаг бүхэнд сонголт хийдэг.
Би би гэж өөрийгөө өрөвдөхдөө эргэн тойрныхоо оршихуйг үгүй хийгээд байгаа юм биш биз.
Зөвхөн амин хувиа бодох агшинд амьдрал дэндүү өрөвдмөөр болдог гэвэл хязгааргүй жаргалангийн үзүүрээс ирсэн ухаант хүмүүн бид хэдий болтол өчүүхэн бие ая тухтай байдлаа энхрийлэх вэ.
Үнэн ээд тэндгүй байна. Худал хөдөлгөх хүч нь юм гэвэл
Амьдралын охчлонгийн тоглоом хаашаа тэмүүлнэ вэ.
Асуулт аялал үргэлжилсээр л
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment