Амин хайртай монгол минь

эх орноо зүрхэндээ тэвэрсэн эгэлгүй авьяаслаг бүсгүй ayursed tsetsgee чамдаа зориулав.


Бүлээн салхи хацрыг минь илбэхдээ
Бүүвэйн дууны цуурайг үлдээжээ
Наран мандах зүгт нутаг минь бий
Наминчлан мөргөнөм эх орон Таньдаа

Шиврээ бороо Та дуслан дуслахдаа
Шүүдэр туучсан бага насыг минь бэлэглэнэ үү.
Үй түмэн одод нь чуулсан
Өр зүрхний Монгол минь өнөд амгалан байгаасай

Хаашаа ч харсан Тэнгэр л цэлийнэ
Хаана байна гэж Хөх толбоо асууна уу?
Бүхий л оршнол минь монголтойгоо цохилдог
Бүрэн Эрхэт Монголын Эзэн нь Би Энд байна аа.

Ай, зүрх минь дээ
Чиний гүнд зүйрлэшгүй сайхан нутаг минь налайна.
Ай, амьсгал минь чамтай хамт
Алтан багана, атга шороо минь бий.

Алтан дэлхийн амьд диваажин
Аяа, миний Монгол амар амгалан байг.

2020.03.21   Дархан хот. Бурхантын хөндий
П.Дэлгэржаргал

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам