БУРХАН БАГШ ШИНИЙН 1-15 ӨДРИЙГ ДУУСТАЛ ТЭРСҮҮДИЙГ ХУВИЛГААНААР ЯЛАН ЗОХИОСОН НАМТАР
Ялж төгс нөгчсөн бээр Шинийн нэгний өдөр:
Гэгээн ялгуусан хаан бээр Ялж төгс нөгчсөнийг тахихын тулд хэрэглэл хийгээд идээг бэлдэж хүндлэл үйлдэв. Тэр цагт Ялж төгс нөгчсөн бээр цав идээг зооглоод шүдний чигчлүүрээ газарт хатгасанд мөнхүү даруй өсч урган долоон зүйл эрдэнээс бүтсэн, өндөр хийгээд мөчир салааны өргөн нь эн тэгш таван зуун бээрийн найлзуур модон болов. Цэцэг нь тэрэгний булын төдий, үр жимс нь таван суулга багтах хумхын төдий, сайн үнэр анхилсан түүнээс номын дуу дуурсан гэрэл цацарсан нь нарны гэрлийг ч сүрээр дарах тийм гайхамшигт болвой. Үүнээс эхлээд хагас cap болтол өдөр бүр нэжгээд өөр үйлийн рид хувилгааныг үзүүлэхүйд тэр гайхамшигг рид хувилгааныг үзсэн төдүй тоолшгүй олон бүгд үлэмж сүсэглэсэн бөгөөд тэдгээр олон ардад номыг номлосноор гурван зүйл боди хутгийн мөрд тус тусад магадтай болгон зохиолоо.
Шинийн хоёрны өдөр
Ургамал хаан өргөл хүндлэл үйлдэв. Тэр цагт Ялж төгс нөгчсөний биеийн баруун, зүүн хоёр этгээдэд маш өндөр болоод үзэмжит таван өнгөөр гялтганасан хоёр эрдэнийн уулнаа цэцэг жимс нь үлэмж дэлгэрэн, элдэв зүйлийн модод ургасны баруун уулнаа зуун амтат тутарга ургасныг хүмүүс таалан хүссэнээр ханатлаа эдлэн, зүүн уулнаа маш амтат өвс ургасныг адгуус ханатал идэн бүхүй тийм рид хувилгааныг үзүүлвэй.
Шинийн гуравны өдөр
Шүнзиндала хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр амаа зайлсан усыг газарт асгаснаас эрдэнийн цөөрөм гарлаа. Гэр цөөрөм нь хоёр зуун бээрийн төдий бөгөөд долоон зүйл эрдэнэсээр хээлэн элдэв өнгийн лянх цэцэгс дүүрсэн тэдгээрээс лянхасын өнгө лүгээ зохилдсон гэрэл цацран огторгуй газар бүхнийг гийгүүлэн үйлдсэн тэдгээрийг үзсэн бүхэн бишрэн магтах тийм рид хувилгааныг үзүүлвэй.
Шинийн дөрөвний өдөр
Индраварми хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ урьд өдрийн тэр цөөрмийн дөрвөн талд найм, найман их суваг гараад түүгээр ус урссанаас номын дуу дуурсч, тэр урсгал нь эргээд мөнхүү тэр цөөрөмдөө буух тийм хувилгааныг үзүүлвэй:
Шинийн тавны өдөр
Ариун өглөгт хаан өргөл хүндпэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр амнаасаа алтан гэрэл цацруулж, их мянган ертөнцийн орныг гийгүүлэн, тэр гэрлээр хүрэлцсэн амьтан бүхэн гурван зовлон хийгээд таван түйтгэрээс хагацаж бие, сэтгэл нь машид амгалантай болвой.
Шинийн зургааны өдөр
Лицави нар өргөл хүндпэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр тэдгээр олон нөхдийг нааш цааш нэг нэгнийхээ санааг мэдэлцэх хийгээд тус тусын буян нүглийн үйлээ ч онож мэдэх болгон зохиосонд бүгд баясан магтвай.
Шинийн долооны өдөр
Шагжа нугууд бээр өргөл хүндпэл үйлдэв. Түүнээ тэдгээр олон нөхөд бүгдээр тус тусдаа Хүрдэн орчуулагч их хаан болоод долоон эрдэнэ ба мянган хөвгүүд төгс болоод өчүүхэн хаад, түшмэдүүд өргөн хүндэлж байх болгон үзүүлснээр олон ард машид баясан дуршил төрлөө.
Шинийн наймны өдөр
Хурмаст бээр өргөл хүндлэл үйлдэхийн тулд залваас Ялж төгс нөгчсөн бээр баруун өлмийгөө ариун үнэрт сүмийн дотор гишгэнгүүт газар дэлхий бүхэн хөдөлсөн хийгээд дэвсгэр дээрээ үзэгдэхгүй болон дөрвөн зүгийн огторгуйд заларч явах ба босох зогсох, суух, хажуулдан нойрсох лугаа дөрвөн зүйлийн явдал мөрийг зохион, элдэв зүйлийн гэрлийг цацруулан, биеийн доороос гал бадруулж дээд биеэсээ ус урсгах ба доод биеэсээ ус урсган дээд биеэсээ гал бадруулахыг зохиогоод эдгээрүүд нь ширваган нугуудад ч байх ерийн рид хувилгаан болой хэмээн зарлиг болоод арслант ширээндээ суусанд Эсэруа, Хурмаст хоёр баруун, зүүн хоёр этгээдээс тахиж хүндлэл үйлдэв. Ялж төгс нөгчсөн бээр дахин зарлиг болруун,
-Их хаан минь ээ, Түүнчлэн ирснийг рид хувилгаан үзүүлэхийг өчин айлтгасан хэн бэ хэмээсэнд, Гэгээн ялгуусан хаан:
-Би өчин залбирсан бөлгөө хэмээвээс Ялж төгс нөгчсөн бээр мутраа газарт хүргэсэнд лусууд бээр тэрэгний булын төдий мянган навчит, очир тоорцогт лянх цэцгийг өргөсөн нь газрыг нэвтлэн гарч ирсэнд, Ялж төгс нөгчсөн бээр тэр лянхуаны хүйсэнд суулаа. Мөн тэр мэт лянхуа маш олон гарч ирсний дээр нэжгээд хувилгаан бурхад суун, тэр мэт маш олон бурхад Доор үгүй орон хүртэл дүүрсний дээр зарим бурхад нь гал бадруулмуй. Зарим нь тодорхой гялбалгааны гэрлээр гийгүүлнэ. Зарим нь хур оруулах хийгээд гялбалгаан гялбуулах, хотлыг мэдүүлэн ном номлох, гүн нарийн номын утгыг асуун өчих, түүний хариуг номлох, огторгуйд нааш цааш эрэгцэх ба суух, зогсох, орших, идээ зооглох зэрзг рид хувилгааныг ямар мэт өчүүхнээр ч халхагдалгүй бурханы биеийг илэрхий үзэх тэр мэт болгон адислав. Түүнээ тэдгээр өөр өөр орноос ирсэн хаад, нөхөд сэлт ба олон буман тоотон тэнгэр, хүмүүний нөхөд, хувилгаан бурхад ч туурвилыг хичээтүгэй хэмээх тэргүүтэн шүлгүүдийг зарлиг болон амой.
Түүнээс Ялж төгс нөгчсөн бээр:
-Аяга тахимлагууд аа, эдүгээ энэ их рид хувилгаан нь үл үзэгдэх болмуй. Та нар рид хувилгааны бэлгэсийг сэтгэлдээ сайтар тогтоон автугай хэмээн зарлиг болохуй сац тэдгээр бүгд үл үзэгдэх болсонд, Гэгээн ялгуусан хаан бээр тэрсүүдийн зургаан багшид:
-Аяа, Ялж төгс нөгчсөн бээр рид хувилгаанг!үзүүлэн дуусав. Эдүгээ та нар үзүүлэгтүн гэвээс тэдгээр багш нарын ахмад Төгсгөгч бээр огт юм үл өгүүлэн өөрийн дараа суусан багш Үхрийн хорооны хөвгүүнийг тохойгоороо нудрав. Tэp ч өөрийн дараа суусан Үнэхээ ялгуусаныг тохойгоороо нударваас тэр ч хажууд суугч Үл мятагчийг нудрав. Tэp бээр бас дараах Гадяагийн хөвгүүн Шилтийг түлхэн, тэрээр Нүцгэн явагч Уяны хөвгүүнийг түлхсэнд тэр ч тэргүүлэгч багш Төгсгөгчийг тохойгоороо түлхэв. Гэгээн ялгуусан хаан бээр тийн хэмээн гурвантаа өгүүлвээс тэдгээр огт юухныг ч өгүүлэн үл чадаад мөнхүү нэг нэгнээ тохойгоороо түлхэлцэн, дэмий арга аашаа баран сандарч шантран толгойгоо бөхийж доош харан самбаа ухаанаа алдаад, айх, ичихээр сэтгэл нь зовнин чичрэн суулаа. Тэндээ Ялж төгс нөгчсөн бээр өөрийн суусан арслант ширээгэ мутраараа дарсанд, түүнээс зааны дуу мэт сүрхий их дуун гарсан даруй таван их ягшас, мангас хувилж гараад, тэдгээр тэрсүүдийн зургаан багшийн суусан ширээг эвдэв. Мутартаа очирт бээр гал бадарсан очироо тэдгээрийн толгой дээрээс далайж, улаан салхи догшин хур тавьсанд тэдгээр зургаан багш нар машид айн эмээн зүг зүгт босон зугтааснаас Үхриин хорооны хөвгүүн багш нь нэгэн их уулын хонгилд шургаж opoв. Үнэхээр ялгуусант нь их өвсний дотор, Үл мяташ үсэн дээлт нь ширэнгэнд, Гадяагийн хөвгүүн Шилт нь нэгэн чулуун байшинд, Нүцгэн явагч Уяны хөвгүүн нь нэгэн сүмд шургаж орцгоов. Төгсгөгч Гэрэл сахигч нь хүзүүнд элс дүүргэсэн хумх зүүгээд, буруу номын ёсоор нэгэн цөөрмийн усанд амиа хорлон живж үхээд их тамд одлоо, Түүний шавь нар нь Төгсгөгч Гэрэл сахигч лугаа адил нэртэй, түүний шавь нарын дотроос эрхэм нэгнийг багшийнхаа ор болгон тавиад, түүн лүгээ нөгөө таван багш нар учралдан бярманы балгадад зугтаан одвоос тэдгээр тэрсүүдийн есөн түмэн нөхөд сүсэглэн гэрээс сайтар гарч тойн болоод дайснаа дарсны хутгийг өлов. Тэндээс Япж төгс нөгчсөн бээр найман түмэн шар үснийхээ нүхнээс гэрэл цацруулан, тэдгээр гэрэл бүгдэд лянхан дээр суусан нэжгээд хувилгаан бурхад ном номлон бүхүйг үзүүлвэй
Шинийн есний өдөр
Эсэруа тэнгэр өргөл хүндлэл үйлдэв. Тэр цагт Ялж төгс нөгчсөн биеэ Эсэруагийн язгуурт Тэнгэрийн орон хүртэл их болгон гэрлээрээ оггоргуй газар бүхнийг гийгүүлэн зохиож номыг номлон үзүүлвэй.
Шинийн аравны өдөр
Дөрвөн их хаад өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр биеэ сансрын үзүүрт тулах хүртэл их болгон биеэсээ гэрэл бадруулан үйлдэв.
Шинийн арван нэгний өдөр
Итгэлгүйд идээн өгөгч гэрийн эзэн өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр биеэ үл үзэгдэх болгон гэрэл цацруулж, ном номлов.
Шинийн арван хоёрны өдөр
Мрашан цэцэрлэгийн гэрийн эзэн Тэргүүн дагуул бээр өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр алтан гэрэл цацруулан, тэр гэрлээр хүрээлсэн амьтан бүгд асрахуй сэтгэлд оршив.
Шинийн арван гуравны өдөр
Щүнзиндала хаан бээр дахин өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр арслант ширээнээ суун ахуйд хүйснээс нь хоёр гэрэл гарч биеэс дээш долоон алд хэртэй огторгуйд дэгдээд, тэр хоёр гэрлийн дээр хоёр лянхуа гарснаас бас хоёр хувилгаан бурхан гарав. Тэр хоёр бурханы хүйснээс бас хоёр, хоёр гэрэл гараад тэр мэт ёсоор дамжин үлэмж хувилснаар энэ их мянган ертөнцийн орон бүгдийг дүүргэн хувилгалаа.
Шинийн арван дөрөвний өдөр
Ургамал хаан дахин өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ тэр хаан бээр цэцэг цацсанд, тэдгээр цэцгүүд нь алт мэт бадарсан бөгөөд Эсэруагийн ертөнцөд хүрэх тийм их чандмань эрдэнээр чимсэн нэгэн мянга хоёр зуун тавин эрдэнийн тэрэг бүрийн дээр нэжгээд хувилгаан бурхад сууж, гэрлээрээ энэ гурван мянган ертөнцийн ором бүгдийг үзэгдүүлэх болгон зохиовой.
Шинийн арван тавны өдөр
Өнгөтний зүрхэн хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр хамаг сав бүгдийг зуун амтат идээгээр дүүргэн хувилгаад, тэдгээр рид хувилгааныг үзэхээр чуулсан олон нөхөд бүгдийг тэр идээгээр хангав. Бас Ялж төгс нөгчсөн бээр мутраа газарт хүргэснээр арван найман тамын орон дахь амьтад маш аймшигт галын дотор түлэгдэх ба хэсэг хэсэг огтлогдох тэргүүтэн элдэв зүйлийн тэсэшгүй зовлон эдлэн,
-Аяа, бид ийм их зовлонг эдлэв зээ хэмээн энэлэн шаналан өчих энэлэхүй дууг сонсгосонд хурсан олон бүгд маш айн эмээн нигүүлсэхүй сэтгэл төрөв. Тэдгээр тамын амьтад ч бурханы гэгээнийг илт үзэн ном сонсоод даруй егүүдэн тэнгэр, хүмүүний өндөр язгуурт төрлөө, Бас Өнгөтний зүрхэн хаан өчсөнөөр өлмийн толион дахь хүрдний тэмдгээ үзүүлэв. Тэр цагт мөнхүү рид хувилгаан үзүүлсэн тэр оронд нэгэн суварга байгуулсан нь рид хувилгааны суварга хэмээн дуурслаа.
No comments:
Post a Comment