108-н мөргөл хийх
үеийн бодол
Толгойн
оройд
Цагаан өнгийн УМ үсэг
оршсоноор биеийн үүднээс хураасан хилэнц түйтгэр ариусах болтугай хэмээн санаарай...
Гарын алгыг оройдоо
хавсран залбирснаар
Гайхамшигт орны дээд
Диваажинд төрөх болтугай
Гарын алгыг нүдний завсарт наминчлан залбирснаар
Биеийн хилэнц, түйтгэр
бүхэн ариусах болтугай.
Хоолойнд улаан өнгийн АА үсэг оршив хэмээн сана...
Хэлээр
үйлдсэн хилэнц түйтгэр бүхэн ариусах болтугай хэмээн бодож...
Гарын алгыг хоолойн тус газар хавсран залбирснаар
Хэлээр хураасан хилэнц түйтгэр ариусах болтугай.
Сэтгэлд хөх өнгийн ХУМ үсэг оршив хэмээн сана...
Сэтгэлээр үйлдсэн хилэнц түйтгэр ариусах
болтугай хэмээн санаарай...
Гарын алгыг зүрхний тушаа учруулан залбирснаар сэтгэлийн үүднээс үйлдсэн хилэнц
түйтгэр арилах болтугай.
Хоёр гараа газарт тулснаар
Хатуу ширүүн муу заяаны орноос гэтлэх болтугай
Хоёр
гарын арван хурууг газарт хүргэснээр
Бодьсадын арван газрын эрдмийг олж, таван мөрөөр зорчих болтугай.
Тэргүүнээ газарт хүргэн залбирснаар
Хотол гэрэлт хэмээх эрдмийг олох болтугай
Дөрвөн гишүүнээрээ газарт хүрэлцэж үйлдсэнээр
Дөрвөн их үйлс ая зөндөө бүтэх болтугай.
Судас шөрмөс бүгдийг сунгаж хумиж үйлдсэнээр
Судлын зангилаа бүхэн тайлагдах болтугай
Нуруу голыг бөхийлгөн тэнийлгэж үйлдсэнээр
Хий бүхэн төв
судалд хурах болтугай.
Газарт тулаад дээш боссоноор
Зовлонгийн хүрдэнд үл оршин гэтлэхүйн мөрийг олох болтугай.
No comments:
Post a Comment