Гэрлэн оч

Цэв цэнхэр тэнгис, тув тунгалаг агаар 
Хоёр хязгааргүйн дунд хөвөх хүмүүний амьдрал
Алтран гялалзах гэгээн гэрлэн урсгал 
Амин зүрхийг минь олж тусаа юу...


. . .

Хүүхдийн инээд -шувуудын жиргээ
Шиврэн орох бороон дусал
Алсын уулс -холын бараа
Амрагаа эрэх нууцхан оршихуй...

. . .

Цаг хугацааны хуйлрал шүүдрийн дуслыг илбэхүйд
Цагаахан  Бурхан минь та Гэрэлд хувилан амиа нууна уу
Нуугдсан гэрэл илч минь чи итгэл болон зүрхэнд цохилохуйд
Хов хоосон өөрөө бүхий л  оршнолд илрэн илэрнэ үү...

Аяа юутай сайхан орон зайн урсгал
Аяа ямар тансагхан гэрлийн оч вэ...





No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам