эрлийн үзүүр мухар аж
эрэх хэрэггүй тэмүүлэх хэрэгтэй аж
өнөө энд оршин буй нь үнэндээ
өндөр дээд Бурханы энэрэл нигүүлсэл аж
манан будан дунд би оршном
наалинхай салхийг л би мэдэрнэм
зөөлөн шивнээ зүрхэнд анирлахад
зөндөөн удаан түүний тэвэрт би эрхэлнэм
дусал дусал бүхэн нийлж
гэрэл гэрэл бүхэн нэгдэж
амь амьсгал бүхэн оршиж
одоо ирээдүйн мөрөөдөл биелнэм
гар дээрээс минь наран мандлаа
гайхалтай сэрүүхэн өрлөө ирлээ
шинэ зам,шинэ аялал хол аваачив
шинэ бүхэн гэж үнэндээ огт үгүй аж
тэнгэр ойрхон цэлийнэ
тэндээс жаргалан буунам
гэрэл зүрхэнд минь шингэнэм
гэгээн бүхэн орчлонд хуран чуулнам
уулс уулсын оройд
үүлс үүлсийн дунд
үес үесхэн манан буухдаа
үнэнг эрсэн нэгэнд нэгднэм....
No comments:
Post a Comment