яах ёстой юм бол, яах ёстой вэ,


Өдөр бүхэн нар манддаг. Өдөр бүхэн өглөөгөөр эхэлж үдшээр өндөрлөдөг ч өдөр өөрөө өдөр бүхэн байж л   байдаг. Тийм болохоор түүнийг дандаа  дутуу үнэлж зүгээр л өдөр, өдөр , өдөр  гээд л ар араасаа нэг л зангаараа  цуварсаар байх болно гэж боддог.

Тиймээ дэндүү гунигтай санагдаж байна. Юунд ийм эгэл жирийн өдрүүдийг зүгээр л урсан өнгөрөх гол адил хий дэмий урсгасаар байх вэ.  Нэгэн цэгт өдөр ер нь өөрөөр огт өөрөөр байхыг хүсвэл яана аа.

хүмүүн бид хүмүүний энэ орчлонд бууж ирсний учир шалтгаан юу юм бол, энэ асуултанд хариулж чадаад тэгээд өндөрлөгт нь нэгэн амьсгаагаар хүрсэн хүн байдаг болов уу, нэг л дутуу нэг л буруу нэг л гунигтай юм шиг санагдах энэ хүйтэн орчлон ....



даарч байна, яах ёстой юм бол, гудамжинд даарч суух хөөрхий эмээд тусалж чадахгүйд өөртөө уур хүрнэ, өөрийнхөө хүчээр авч чадаагүй хэрнээ эдэлж тансаглах ямбандаа хагартлаа цадсан хүмүүсийн сохор ааш аягаас айж байна, ичиж байна.

Өглөө бүхэн хөлөө зөөж ядсаар үдийн алдад нэг л газартаа ирэн хөлөө нугалан хүйтэн цемэнтэн дээр бохирон суугаад хүмүүсийн хөл жингийн туухай дээр тавигдаад тавин төгрөг өгөхийг хүлээн суух тэр нэгэн эмээ бодлоос минь огт гарахгүй юм. Маргааш бас байж л байгаа яг тэр газраа, үнэтэй утас авах гээд өмнүүр нь гүйх залуусыг тэр ойлгохгүй ээ, зүгээр л хувь заяатайгаа эвлэрэн нулимсаа дотогшоо асгах монголын мянга мянган эмээ өвөө, орхигдсон хүмүүсийн их давалгааг яаж зөв тийш нь залах вэ?

гүйгээд очих нутаг устайсан бол, хүргээд өгчих тэнхээтэй үртэйсэн бол гэж бодож л байгаа гэхдээ л мөнх хөх тэнгэртээ сүслэн үрийнхээ төлөө амиа ч хайрлалгүй үрчийн даарч суух хөөрхий хөгшид минь...

яг л нутгийнхаа шороог гөвөөд явуулсан уулс шиг, итгэл найдвараа хаа нэгтээ солонготой хамт  замхруулсан  үүлс шиг, мянга сайхан үлгэр ярьсан ч сэргэхээ байсан нахиа шиг бидний ирээдүй ийм бүрхэг хэрцгий битгий байгаасай.

яах ёстой юм бол, яах ёстой вэ,

удахгүй шинэ он гарлаа, яагаад ч юм бэ шинэ он гарах тэр мөч дөхөх үед хүмүүс баяр хөөрөөр дүүрэн нэгэн нандин зүйлийг шинэ оноос сэтгэлдээ хүсэмжлэн хүлээдэг.

Тиймээ, хэн нэгэнд итгэл найдвар илч дулаан өгөх хэрэгтэй шүү дээ, тэгэж байж л орчлон хорвоогийн цоорхой нөхөгдөж аливаа зүйл гольдролоороо хөвөрнө. Ирэх олон он жилүүдэд эмээ өвөө нар минь бас нялх ирээдүй хойч маань бүү нулимсан далайд живэг зүгээр л амьдралд итгэлтэй сайхан амьдрах боломжийг хэн бүхэн өгч  байхыг дор бүрээ хичээгээрэй.

ГУЙХ ЗҮЙЛ ЭНЭ Л БАЙНА....

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам