Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
... хаана байна вэ
шулуухан байгаа чигээрээ эрх чөлөөтэй амьдрахсан....
....харж байгаа бүхэн минь утгаа алдах цагт хаанаас үнэнг олохоо үл мэднэм. холдон одох цагийн эрхэнд хайран болжээ хүмүүн бидний нийгэмшил гээч нь.
....хэзээ нэгэн цагт эхийнхээ ангир уургийг хөхөж байсансан, хэзээ нэгэн цагт борооноор хөл нүцгэн гүйж л байсансан, харин хэзээ хэзээ гэдгээ мэдэхгүй олон толгойтой олон бодолтой болохдоо хэн гэдгээ ч танихгүй хөөрхийлөлтэйгээр хорвоогийн өдөр шөнийг өнгөрүүлэх араатан адил хүний их сүргийг яалтай.
...элсэн цаг адил мөнхийн цаг хугацааны өчүүхэн ширхэг нь адил амьдралаа төсөөлмөөрөө
.... дуусашгүй баялгийн, эрх мэдлийн төлөөх хуурамч инээмсэглэл худал хуурмагийг нууцалсаар хонгорхон ирээдүйд ирээдүй гээч нь байна уу, юунд хойч үеэ булшилнам бэ бидний үе...
харамсалтай байна, дэндүү харамсалтай байна, хаалганы цаадах өчүүхэн амин хувийн ашиг хонжоо...
үнэндээ айж байна, маш их айж байна, хаашаа ч юм гуйвж байгаа Монголын төлөө айж байна...
... хаана байна вэ, итгэл үнэмшил, хаана байна вэ Монголын төлөө цохилох зүрх, хаана байна вэ , хаана байна вэ юм бүхэн.....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment