Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
хөв хөх тэнгэрийн гүнд
...элсэн дээгүүр гүйх бяцхан гүрвэлтэй энд тэндгүй хөөцөлдөн тоглохдоо гүн нууцлаг дотоод ертөнцийн нууцад нэвтрэн уусахуйд нам гүмхэн тэр л орон зай уяхан замбуутивийн наран адил гэгээлэг аж.
... цэв цэнхэр тэнгэрээс цав цагаахан агаар урсана, хөв хөх тэнгэрийн гүнд холын жаргалан дэргэд гэрлэн бүжгээ бүжин баяснам.
...гэрлэн шувууд хослон дуулнам, голын хайртай амь амьсгалаа бид нандигнанам.
... ухамсар, ус, гэрэл, бодрол, мөрөөдөл, өнгөрсөн одоо ирээдүйн үр дэлгэргэрэхүйд цэцэг жимс, дуу хуур, хөг эгшиг, өнгө үзэмж бүгд биелсэн энэ л орон зайд өчүүхэн би дүүлэн нисэх шувуухай нь юм байна....
.. амьдралын агшин бүхэнд эхлэл бас төгсгөл, эхлэл төгсгөл хязгааргүйн хязгааргүйд ...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment