Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
танд талархья...
Хүйтэн салхи сөрөн хөл нүцгэн алхахдаа хөөрхийлөлтэй амьдралаа халаглан халаглан гадуурхлаа. Хаашаа ч одсон хана мөргөх энэ амьдралын нугачаанд аргаа барсан хувь заяа минь дээ.
Тиймээ, та өөрийгөө ямраар төсөөлнө та тийм л байна.
Хэмжээлшгүй их эд хөрөнгөтэй ч хоосон сэтгэлтэй бол хоолгүй гуйлагчинаас дор ядуу нэгэн болно. Идэх хоолгүй ч энэ амьдралдаа сэтгэл хангалуун бол хомхой баянаас хамаагүй баян нэгэн байна шүү дээ.
Тиймээ, ганцаардал гунигийн мананг хөөж байна, гайхалтай сайхан анд нөхөдөө олов би өнөөдөр. Ганцаардал эргэлзэл үзэн ядалт чамтай дахин нөхөрлөхгүй ээ, итгэл найдвар харамгүй зүтгэл, хайр чамтай би анд бололцоё.
Эртний анд минь ирнэ гэдэгт итгэж байсан аж, мянга мянган жил хүлээсээр л байсан аж. Энгийн бүхний дотор хязгааргүй жаргалан нуугднам, энгийн даруухан бүхний гүнд энэ орчлонгийн учир шалтгаан оргилон оргилон байнам.
дуусашгүй сайхан дуугаа дуулж эхэлье
дундаршгүй жаргалан жаргалан жаргалан
өнөөдөр маргааш нөгөөдөр бидний тоолол, үнэн итгэл найдвар амжилт нөхөрлөл тэнгэрлэг хязгаарын чанадын тоолол, гэрэл гэгээ илч дулаан, өсөн дэвжих хүч чадал орон зайн тоолол. Чандмалан нэгдэх гурван тоолол эрч хүчээ аван нэгэн зүгт дэвшнэм...
Хаанаас ирсэн хаачихаа мэдэхгүй ч харин хэнийх гэдгээ мэдэх боломж олгосон амьдрал танд талархья...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment