Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Нөхөрлөл
Харин өнөөдөр энэ бүхнээ юу юунаас илүү үгүйлнэм. Хаашаа ч юм бэ хамгийн нандин нэгнээ явуулчихсан юм шиг тийм нэгэн хоосон хөндий байна даа.
Цаг хугацаа орон зай, гэрэл харанхуйг дагаад энэ хорвоо тэр чигээрээ хаашаа ингэтлээ яарна вэ?
Баг зүүн гүйцгээх бид хөгжлийн төлөө байна уу эсвэл зөвхөн хоолны төлөө байна уу? Ойрд блог дээрээ юу ч бичиж чадахгүй байна. Яагаад вэ? Яагаад вэ гэвэл би төөрөөд удлаа. Хаашаа явахаа эс мэднэ, бас хаана үлдэхээ эс мэднэ. Хүмүүний амьдралд нэгэн үед амран эргэж бүхнээ харан цэгнэх үе гардаг гэж ярьдаг хэдий ч хэтэрхий хязгааргүйтэй найзласнаас болоод магадгүй өөрийн оршин тогтнолоо алдаж байж болох юм.
Та хаана байгаагаа юуны төлөө үнэ цэнэтэй бүхнээ золиослон урагшилж байгаа гэдгээ мэдэж байгаа бол нөхөрлөл гэж юу болохыг зүрхэндээ эргэн нэг хараарай.
гараас минь атгах анд минь холдон одсон ч голт зүрхэндээ андынхаа төлөө сайхан ерөөл
оршоон хязгааргүйн анд тэнгэр таньтай анд барилцахсан тэвэрч аваарай тэнэгхэн намайг...
тэнхээрэл тэвчээр ухаарал уужуу сэтгэл үнэний зам мөрийг гэрэлтүүлж өгөөрэй өглөө бүхний нарнаар....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Нээрээ ТЭД хаана байна?
ReplyDelete