Миний анхны ном- Тэнгэрийн цэцэгс мэндэллээ

Өнөөдөр 2011 оны 05-р сарын 07-ны өдөр. Энэ  өдөр миний Тэнгэрийн цэцэгс нэртэй хамгийн анхны ном маань хэвлэлтнээс гарлаа.  Өглөө бүр би гүйдэг юм л даа. Өнөө өглөө гүйж байхдаа яагаад ч юм бэ баяр хөөрөөр бялхан байсан юм. Тэгтэл орчлонгийн эгэл өдрүүд дотроос энэ л өдрийг надад онцгойлон бэлэглэжээ.  Баярлалаа.

6 comments:

  1. Nomond mugrumuu. bayar hurgei. Unshaad setgegdlee bichnee

    ReplyDelete
  2. bayar hurgey haanaas avch unshih u egchee

    ReplyDelete
  3. inter nom ih delguurt bsan

    ReplyDelete
  4. За баяр хүргэе! Номын цагаан буян дэлгэрэх болтугай

    ReplyDelete
  5. Za bayar hurgiye, sain baina, Tsaashdaa olon nom gargaarai, amjilt husiye

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам