зуны эхэн сарын шинийн 15

Өнөөдөр Будда буюу бидний нэрлэж заншсанаар Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдөр аж. Тэрээр эдгээр өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог тул  энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу Visаkha puja хэмээн нэрлэдэг байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллага Бурхан багшийн ариун үйлсийг хүндэтгэн Visakha puja өдрийг Дэлхий даяар хамт нэгэн өдөр тэмдэглэж байхаар тунхагласан байна. Visakha puja өдрөөр Бурхан багшийн ариун үйлсэд талархан хүндэтгэл үзүүлж зул өргөхөөр олон хүн  нэг дор цугларч санаа бодлоо нэгтгэн хамтдаа залбирах “Гэрэлт зул” өргөх ёслолыг  “Сэтгэлийн амарлил” сангаас санаачлан хийсээр 4 дэх жилтэйгээ золгож байна.

Уг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн хөөргөсөн зул гэрлэн зам татуулан хөөрч байгаа тэрхэн агшинд хажуугаар нь явж байгаад таарав. Тэгээд олзуурхан хэдэн зураг авсанаа блогтоо  орууллаа.

Тэнгэр огторгуй, оддын орон зай үнэндээ биднээс алс хол байсаар ирсэн хэдий ч харин энэ орой тэнгэрт түм буман гэрлэн цэцэгс  гэрлэн бүжиг бүжих мэт. Сэвэлзэх салхины аясаар сэм сэмхэн дээшлэх  гэрлэн цэцэгс дээш, бүр дээдэд, өндөрт бүр өндрийн өндөрт, гүнд бүр гүний гүн рүү  намуухан урссаар л байлаа. 

... өр зүрхний гүнээ нэгэн хүчтэйе цохилно. Тэрээр  алсын алсад хэрнээ бидний гүнд орших хязгааргүйг  урин дуудах мэт. Өчүүхэнээс өчүүхэн бидний оршихуй, агуугаас агуу амьдралын баяр жаргалан хамтдаа баясан хөөрч улмаар  тэнгэрт аз жаргалын тухай зарлиг бичиж байлаа.

Тиймээ, гэрлийн шувуухай минь холын холд нисэхдээ хорвоогийн жаргалыг дуудаарай, өндрийн өндөрт хөөрөхдөө үлгэрийн сайхан орчлонг эх дэлхийд минь бүтээгээрэй...

Гэрлэн шувуу Галбингаа чиний гэрлийн бүжиг, эмзэг ариухан галбингаа чиний  дуун аялгуу өнөө орой бидний өр зүрхэнд минь дахин ирлээ, сэрлээ...


















No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам