Хоосон чанар яг

1. Хамаг бүгдээр чамайг элэглэн шоолох аваас гагцхүү чи өөртөө л итгэ!
Хатуу амьдрал чамайг нулимстай үлдээх аваас гагцхүү чи өөртөө л итгээ!.

2. Хорвоогийн хамаг амьтад хоолны дажинд бужигнаастай
Харин хүмүүн хэмээх "амьтад" атаархал - үзэн ядалтад богтлуулаастай


3. Алтан наран аливааг ялгалгүй гийгүүлэхийн адил
Аугаа орчлонгийн наадамыг олж хэзээ харах вэ хүмүүн бид?

4. Аадар бороо аяндаа асгарч бас арилдагийн адил
Аяа амьдрал чи хаанаас ирж бас хаашаа ингэтлээ яаран одно вэ?

5. Анхны бороон дусал хацар дээр минь дусахуйд
Ам алдсан тэрхэн мөчөө би нэгэнтээ санан гэгэлзэвээ
Болзоондоо яарсан сэтгэлийн минь аргамж алдарснаас хойш
Бодол болон би түүнийхээ араас цэцгэн жимээр нисэе дээ

6. Хоосон чанар яг л гэрэлтэх гэгээ мэт
Хоосон чанар яг л амьсгалах агаар мэт
Хоосон чанар яг л гэгээн тунгалаг рашаан мэт
Хоосон чанар яг л ариун нандин хайр мэт

7. Байсан юм байгаагүйдээ, байгаагүй юм байсандаа - Оршихуй нь эс оршихуйдаа, эс оршихуй нь оршихуйдаа зайгаа тавин тэд агшин зуур "ээлжээ солилцлоо"...

Мөнхийн эргэлт энд ч ээлжилнэ, тэнд ч ээлжилнэ, надад ч эргэнэ. танд ч эргэнэ, тэнгэрт ч ээлжилнэ, газарт ч ээлжилнэ, өнгөрсөнд ч эргэнэ, ирээдүйд ч эргэнэ .

Ээлжилсээр л....эргэлдсээр л ....

3 comments:

  1. Сайн байна уу? анд минь. Миний орон зайгаар аялсанд баярлалаа. Би таньтай л адилхан жирийн л нэгэн хүн шүү дээ. Би мундаг хүн биш. Харин зүгээр л хүн байхыг л юутай их хүсдэг гээч. Урвалж шарвалт, үзэн ядалт, үл итгэл бол энэ хорвоод ноёлж байгаа хэдий ч бидний гэгээхэн мөрөөдөл сайн сайхан итгэл найдварын очоор л орчлон хорвоо хувьсан өөрчлөгдөх болно.

    Өнөөдөр зүрх минь хатсан шавар шиг хүнд байна, өнөөдөр хаачихаа ч мэдэхгүй яг над шиг олон олон хүн төөрч будилсаар л байна, өнөөдөр өчүүхэн ололтондоо бардамнан өөрийгөө гээсэн хүмүүс олон байна, өнөөдөр энэ хорвоо дээр олон хүн ирж олон хүн буцаж байна. Хязгааргүй хэмжээлшгүй бүхний нэгээхэн хэсэг болсон бид ямар нэгэн зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэсээр л байна.

    Өдөр бүхэн наран манддаг шиг, үдэш бүхэн саран гийдэг шиг хорвоогийн тоглолт үргэлжилсээр байх ахуйд хүмүүн бид харин утга учиртай нэр төртэйхэн амьдрахсан. Агуу орчлонгийн ядаж өчүүхэн жаахан гэрэл нь болохсон, ариун агаар нь нандин хэсэг нь байхсан даа...

    ReplyDelete
  2. hun gedeg chine amidraldaa buteesen zuiltei bh ystoi shuu dee tegj bj l aguu humuus shig uurd ner ni dursagdah ystoi gej bi boddog.Gerel gegee tugeej bgad tani bayarlalaa. :D

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам