юутай уянгалаг



Хүнд хэцүү үедээ хайртай хүмүүсийнхээ тухай бодоход тэднийхээ төлөө их зүйл хийх ёстойг ухаардаг. Учир нь би хэрэв ганцаараа байсан бол талд ургасан хувхай модноос ялгаагүй, түүнээс бүхэн цэрвэн цэрвэдэг. Харин үр жимсэндээ дарагдан бөхийсөн  ногоохон модон дээр орчлонгийн аливаа бүхэн  хуран цугладаг. Үүн лугаа амьдрал яг л татах хүчний хуулиар амь амьдрал-итгэл найдварыг гэрэл гэгээтэй хамт өөртэй уусган гэрэлтнэм.

Хайрлахгүй байхын аргагүй сайхан бүхэн бидний амьдралд ирсээр л, мөч бүхэнд агшин бүхэнд ирсээр л ...

Цаг хугацааны урсгалд оршин тогтнох бидэнд юу ч байхгүй мэт санагдавч үнэндээ юм бүхэн байнам. Гагц хүү түүнийг аниргүйн дуун дотроос анирдан сонсохуйяа юутай уянгалаг, юутай гэгээлэг, юутай энхрийхэн юм бэ...

Амьдрал таньд баярлалаа, юм бүхэнд нь баярлалаа, сайхан бүхнийг харам үгүй өгсөөр, өгсөөр л байдаг таны агуу хайранд сөгдөн мөргөмү...

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам