чимээгүй энхрийлэл

Тэр хэлгүй, гэвч түүнд сэтгэл бий. Тэр хэлгүй, гэлээ ч түүнд бүхнийг хайрлах хайр бий

Өгөөмөр их хайраараа үрээ энхрийлэн энхрийлэн өсгөсөөр л, өчнөөн олон удаа сөхөрсөн ч тэрээр дуугүйхэн дотроо уйлсаар л...

Хичнээн олон удаа хэн бүхэнд адлуулсан ч, хичнээн олон удаа хүн бүхэнд чичлүүлсэн ч санаж сарвайх үрийнхээ төлөө санчигны үсээ бууралттал зүтгэсээр л..

Хүү өсчээ. Хүү том эр болж. Харин тэрээр эхийгээ үл тооно, харин тэрээр эхээсээ ичиж зугтана.



тэр хэлгүй, гэвч түүнд үр нь байсансан, тэр хэлгүй ч үрдээ хайртай байлаа. Сайхан мөрөөдөл хаалга тогшин ирэхийн цагт санаагаа бууруулдаг яасан гачлантай хорвоо вэ. Орчлон тэр чигээрээ нүүр бууруулж болох ч,  амьдрал тэр чигээрээ  зовлонд   унагаж болох ч харин үр нь ...

Алсаас үрээ харан эх уйлсаар л, амин хайртай үрээ сэтгэл зүрхэндээ энхрийлсээр л...

Эргээд харахад хэлгүйхэн дуугүйхэн эх нь хэзээ ч  ирэхгүйхээр одохын цагт хаанаас ч чи  тэр хязгааргүй дуугүйхэн энхрийлэлийг олохгүй ээ ...

Навчаа гөвсөн нүцгэн моддын нөмөрт  нулимсаа барьж дийлэхгүй хэлгүй эх уйлсаар л. ..

Түүний анхны бөгөөд сүүлчийн үг нь Үрийг минь хамгаалаач, аяа  Бурхан минь  . гэж хэлээд  энэ хорвоогоос одсоныг мод, тэнгэр, салхи гурваас өөр хэн ч, юу ч  мэдэж чадсангүй ээ.

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам