Монголын их хүү Давгадорж

Бага байхдаа Хиросима  дахь эмгэнэлт явдлын тухай сонсоод Япон хүүхдүүдийн биелж амжаагүй хүсэл мөрөөдлийг гүйцээх гэж мөн ч их цаасан шувуу хийж нисгэдэг байж билээ. Харин дараа нь Япон орныг Фүжи уул, карате, жу-догоор төсөөлж бүр дараа нь үсрэнгүй хөгжилийн гайхамшиг, компьютер гээд л шинэ юм бүхнээр төсөөлдөг  болсон.

Харин Батбаяр, Давгадорж гээд л Монгол хөвгүүд маань Японы сумогийн дэвжээн дээр хүч үзэх болсноос хойш  Япон орны талаарх мэдээлэл ихсэж, улмаар Монголынхоо нэрийг  дэлхийн тавцан дээр мандуулж байгаа тэднээрээ бахархаж омогшдог болсон юм.


Өнөөдөр нэгэн хүү маань тэрээр Японы сумогийн дэвжээг орхин зодог тайллаа. Бөх хүн зодог тайлах мөчид барилдаж байснаасаа илүү үүрэг хариуцлагыг хүлээж авдаг. Тэр бол амьдралын тулаанд хүн чанараараа үлдэх тулаан байдаг билээ.

Тиймээ Давгаа минь , Монгол эр хүн эх орон, эцэг эх, үр хүүхдийнхээ өмнө л хайраар сөхөрдөг, зүрхэндээ уйлдаг.  Зуу зуун . мянга мянган жилийн өнө эртний түүхтэй Их Монголын түүхийн нэгээхэн хэсэг нь байж,  омголон дээрэнгүй, бардам,   талын хөх чоно шиг гарамгай дайчин, Шинэ Монголын эх оронч хүү Таньдаа талархаж явдагаа илэрхийлье.









Сэтгэлдээ эх орноо дээдэлсэн, зүрхэндээ эх дэлхийгээ цэцэглүүлсэн чамдаа энэ орчлонгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам