Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
гэрэл болон гэрэлтнэм бид...
Тухайн үеийн сэрэл мэдрэхүйгээсээ шалтгаалан хүмүүн бид бид аливааг оршооно басхүү үл оршооно. Бидний гүнд тэгэхээр юу нуугдан хоргодно вэ. Хязгааргүй хэмжээлж зүйрлэхийн ч аргагүй агуу их боломж хүмүүн бидэнд цогцолном бусуу.
Бид хаанаас ирсэнээ мэдэхгүй басхүү хаашаа нисэн одохоо ч мэдэхгүй. Харин яг одоо бид
оршин буйгаа мэдэж байна. Яг одоо болохгүй бүтэхгүй зүйлээс аваад бодит оршин тогнолыг мөрөөдөж чадаж байна. Энэ л чадвар энэ л тэмүүлэл хүмүүн бидэнд оршсоор байх ахуйд бид амьдралынхаа боломжийн амьдралынхаа урсгалын амьдралынхаа ялалтын түүчээ нь юм байна шүү дээ.
Ингэхлээр зүгээр л бид энэ хорвоо дээр ирээгүй юм байна. зүгээр л цаг хугацааны хатсан навч шиг хийсэн оддог нэгэн биш юм байна, харин тэмцэж өндийж сэргэж хайрлаж дурлаж харамлаж нандигнан эрхэмлэж чаддаг дэлхийд ганцхан нэгэн амь юм байна.
цаг нь болохоор бид бас л элсний ширхэг шиг хаашаа ч юм шингэн одно. харин тэр үед бидний итгэл, бидний мөрөөдөл, бидний хайр бидний үр удмаар улбаалан гэрэл гэгээ өөд тэмүүлэх тэмүүлэл болон сэрсээр л байдаг аж.
Юу хамгийн эмгэнэлтэй вэ, юу хамгийн энэрэлтэй вэ? Өөрийгөө хэн ч биш гэж мэдрэх хамгийн эмгэнэлтэй, өөрийгөө бусдаас агуу гэж мэдрэх бүр дэндүү их эмгэнэлтэй өрөвдөлтэй, харин өшөөтнөө ч бай энэрэн нигүүлсэх энэрэлтэй, энэ биеэ барагдтал зүрхний хэмээ анирлатал итгэж хайрлаж найдах л хамгийн дээд энэрэл аж...
Бидний эхлэл хязгааргүй, бидний төгсгөл хязгааргүй , бидний мөрөөдөл бидний бачимдал хязгааргүй . Гагц хүү хязгааргүй бүхнээс хэрэгтэй мөчийг хүссэнээрээ эзэмших эрх бидэнд бий, боломжгүйг боломжтой болгох гайхамшиг ур чадвар бидэнд бий, нэгэн амийг өнгөлөн зүлгэвээс нэлэнхүй орчлонд гэрэл болон гэрэлтнэм бид...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDelete