Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Үзэсгэлэнгийн танхим- 1
2004 онд ДУДТ-ийн Од дээд сургуулийг зураач, уран бүтээлчээр төгссөн эхнэр, нөхөр зураачдын бүтээлээс та Монгол түмний ёс заншил, соёлын өв уламжлалыг орчин үеийн өнгө аястай уусгасан гэгээлэг мэдрэмж, амьдралын их урсгалын нэгэн баяр баясгаланг олж харна гэдэгт найдаж байна.
Уг үзэсгэлэн энэ сарын 7-ыг дуустал байна.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
ayataihan uzesgelen garsan bna lee.
ReplyDelete2 ch udaa uzsen
Үзсэн сайхан бүтээлүүд их байсан шүү.
ReplyDelete