Mongol Egshiglen - Bid Mongoldoo hairtai

2 comments:

  1. Бид Монголдоо хайртай дуу бол миний хоёрдох дуу байгаа юм л даа. Монгол эгшиглэн хамтлагийн хүүхдүүд маань 2010 оны 2 дугаар сарын 7 нд АСА цирк дээр Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая цомгийнхоо тайлан тоглолтыг хийхээр бэлдээд завгүй байлаа. Гэтэл энэ тоглолтон дээр маань ямар нэгэн зүйл үгүйлэгдээд байсан тул энэ шүлгийг бичээд бидний тоглолтын ерөнхий найруулагч бас Монгол эгшиглэн хамтлагын маань цомгийн бүх дууг найруулсан МУСТА Р.Бат-Эрдэнэд үзүүллээ.

    Гэтэл энэ хамтлагын хүүхдүүдийн ээжүүд бид нар тоглолтынхоо талаар ярилцаад сууж байтал тэр дор нь хэвлэсэн дууны үгтэй цаасны ар тал дээр нь шууд л нотын дэвсгэр зураад тэгээд бидэнд аялгууг нь дуулж сонирхуулсан юм.

    Тэгээд тоглолтонд дээр оролцсон хүүхдүүдэд заахад маш амархан сурсан. Үнэндээ Монголын маань ирээдүй болсон мянга мянган хүүхдүүд бүгд л Бид Монголдоо хайртай хэмээн чин сэтгэлээсээ хэлж эх орноороо бахархаж эх нутгаа магтан дуулж байгаасаа гэсэн сэтгэлийн дуудлага юм шүү дээ.

    Монгол хүүхэд бүр Монгол хүн Монгол хүүхэд гэдгээрээ бахархаж омог бардам байх болтугай.

    Та бүхэнд энэ хорвоогийн цэцэгс болсон бяцхан хүүхдүүд хичнээн хайртай гээч. Бидний дууг зүрх сэтгэлээрээ сонсон хүлээж авна уу. баярлалаа

    ReplyDelete
  2. хөөрхөн дуу байна.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам