Та өөрөө түүх, та өөрөө агуу нэгэн...


Давалгаалан давалгаалан их далайн эрэг дээр би зогсож байна. Хэзээ далайн давалгаа намсахыг мэдэхгүй ч харин хэзээ нэгэн цагт би энэ агуу их далайг гатлах ёстой гэдгээ л мэдэж байна.

Агуу их далайг амьдралын талбар гэвээс энэ их тулаанд ялахын тулд сөхрөхгүйн тулд бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Учир нь ямар ч бэлтгэлгүй байж тэмцэх аваас цаг болоод хүчээ дэмий алдан улмаар хэзээ ч дахин далай руу зүглэхээ байж мэднэ.

Иймийн учир сайтар бэлтгэлээ базаа гэсний төлөө Бурханд ч бас аливаа бүхэнд байнга гомдоллох нь хэр вэ.

... би яах гэж төрсөн юм бол,


юу хийвэл сэтгэл зүрх минь аз жаргалтай байх бол гэсэн олон олон асуултын хариуг зүгээр л нэхээд суухын оронд зоригтойгоор эрч хүчтэйгээр амьдралын тулаанд тэмцье.

Аливааг хүлээж залхлаа, юм бүхэн цаг нартай, аливаад хүлцэнгүй байж боллоо, одооноос хийж бүтээхийн төлөө, бас баяр жаргалан аз жаргалын төлөө өрсөн амьдрья.

... сэтгэл хэмээх агуу завиндаа амьдралын туршид олон зорчигчтой болжээ бид, тэднийгээ эсэн мэнд зорилгод нь хүргэхийн тулд бат найдвартай байх хэрэгтэй.

тэр хараач, завь бэлэн боллоо, хамтдаа аялья, далбаагаа өргө нэгэн шинэ аянд хамдтаа гарья анд минь...

учир нь нисэн одох цаг хугацаа хэтэрхий олон зүйлийг бүцааж өгөхгүйгээр авч оддог ч амьдрал хэмээх агуу далайд бид аялахгүй юм бол хэн хэзээ аялах вэ бид тулалдахгүй юм бол хэн хэзээ тулалдах вэ.

Монгол хүн ямагт бусдаас түрүүнд аялдаг байсан Монгол байхын аялалаа цааш нь үргэлжлүүлье, түүхийг хамтдаа бүтээцгээе.

Та өөрөө түүх, та өөрөө агуу нэгэн...

1 comment:

  1. "Амьдарвал амьдарсан шиг амьдар! гэсэн үг байдаг. Энэ нь эргэж хургалгүй, айж мэгдэлгүй их далайд гар гэсэн үг ажгуу. Мэдээж бэлтгэл хэрэгтэй. Бие, Сэтгэл, Оюуны бэлтгэл. Хүч чадал хэрэгтэй! Биеийн хүч, Сэтгэлийн тэнхээ, Оюуны чадавхи хэрэгтэй болно. Xүч чадал бидэнд ямагт баяр баясгалан бэлэглэдэг. Баяр баясгалан бол аз жаргал юм. Xарин аз жаргал бол Ялалт - Амжилт! Ялалт - Амжилтыг мэдрэе гэвэл Амьдрсан шиг амьдрах, бүх л Орчлонг мэдэрч,сэрж, сэтгэж амьдрах хэрэгтэй юм даа. Энэ бол амьдралын утга учир гэж би итгэдэг дээ Дээгий минь...

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам