Цаг хугацаа чи дэндүү , дэндүү хүрдан яарах юм, харин заримдаа чи гацсан мэт огт урагшлахгүй юм даа. Гэсэн хэдий ч тэрээр яг л өөрийнхөө жамаар урагшилсаар байх ахуйд хүмүүн бид өөрсдийн амьдралын хэмнэлээс хамааран цаг хэмээгч бидний амьдралын түлхүүрийг хурдлуулна эсвэл удаашруулна.
... Дэлгэр сайхан цаг Монголд минь иржээ. Нартай дулаахан энэ л өдөр нэг ийм хөөрхөн амьтан бидэнд амьдрах итгэлийг харамгүй хайрлана. Тэрээр энэ хорвоо дээр зөвхөн инээх гэж, бидний амьдралд итгэх итгэлийн хүчийг шалгах гэж, бидний бусдыг хайрлах хайрыг дахин сэргээх гэж, бидэнд гэмгүйхэн инээдээ хөгжил хөөрөө бэлэглэх гэж иржээ.

Гэтэл нэг ийм хөөрхөн амьтан одоо өвөр дээр минь эрхэлж байна, түүний сэвлэгийг үнэрлэн байхдаа түүнийг тэнцэж ядан зогсоход нь тэнцүүлэх гэж хичээх бүртээ бид өөрсдөө ч мэдэлгүй баяр жаргалан болон хувирсаар хувирсаар л байх аж.
Ийм жаахан ийм нэг хөөрхөн амьтан биднийг дахин холбож нисэн одсон хайрыг, итгэл найдварыг минь шинээр маш их сайн сайхнаар авчирдаг, амьдралд дурлуулдаг, агуу шидтэн ажээ.
Нарны охины зээ хүү чамдаа баярлалаа.
/Нарны охины үргэжлэл/
No comments:
Post a Comment