Энэ бол миний хайртай дүүгийн захиа. Тиймээ, цаг хугацаа чи хурдан дэндүү хурдан юм даа. Үнэндээ бид ирээдүй цаг дээр
сайн сайхан зүйл олныг боддог ч нэг эргээд харахад зарим нь биелсэн. харин зарим нь тохироо нь бүрдээд хэрэгжүүлье гэхэд хэтэрхий оройтсон байдаг.
Аливаа бүхнийг яг цагт нь чадах чинээгээрээ чин сэтгэлээсээ хийхийг хичээцгээе. Харамсал дүүрэн байхгүйн тулд сэтгэлийн гүндээ хандья. Бүхнийг чин сэтгэл минь цэвэр ариун чигээр нь хардаг юм, аливааг өөрийн хэмээн эрхэмлэх алагхан зүрх минь дээ.
Та одоо ч оройтоогүй байна хэн нэгнээс уучлалт гуйхыг хүсэж байгаа бол, хэн нэгнийг нандигнадагаа хэлж мэдрүүлэхсэн гэдэг бол яг одоо танд боломж байна.
Алтан нарны туяа хэнийг ч юуг ч ялгалгүй тусгаж гэрэл илчээрээ амь өгдгийн адил орчлонгийн хамгийн сайхан бүтээл Танд сайн сайхан бүхнийг хүсье.
Баярлалаа, хамгаас хайртай миний бяцхан дүү минь, алс хол хэдий ч дүүгээ сэтгэлдээ хайрласаар л байна...
Чиний ажаа нь
No comments:
Post a Comment