Сайн байна уу.

Сайн байна уу. Би энэ блогтоо их хайртай л даа. Яагаад вэ гэвэл хэн нэгэн миний бичиж хүүрнэсэн багахан зүйлийг минь уншаад өөрийгөө миний нэг хэсэг хэмээн хүлээн авч, магадгүй өөртөө ч бага ч гэсэн ухаарал авч амьдралаа улам илүү утга учиртай болгож, өдөр бүр манддаг нар шиг бас гэрэл гэгээ шиг шинэ сэргэгээр хүлээн авч амьдралаа сайн сайхнаар мэдэрч тэмцээсэй гэж хүсдэгийнх байх.

Та одоо хэдтэй вэ, та амьдралдаа юу хийж бүтээж чадсан бэ, яг одоо хүсэж мөрөөддөг зүйл байна уу. Мэдээж шүү дээ. Хийсэн болон хийхээр төлөвлөсөн зөндөө зүйл байгаа.



Бид энэ хорвоо дээрх мянга мянган хүний л нэг, гэсэн хэдий ч бид тэр түм буман хүмүүсийн урсгалын салшгүй нэг хэсэг нь гэдэгтээ бардам байх хэрэгтэй болов уу. Бид өдөр түтмын амьдралдаа ямагт тэмцэгч байх гэж хичээж ирсэн, цаашид боломж цаг хугацаа хүрдэгсэн бол үргэлжлүүлэн тэмцэх ч байх. Ингээд бодохоор бид нэг талаар хязгааргүй бүхний учир шалтгааны зангилааг атгаж байгаа мөртлөө нөгөө талаар асар их хурдны , энэ эргэж тайлагдахгүй цаг хэмээх андтай хөөцөлсөөр л хөөсөөр л, угтаж авсаар л байх болно.

Хорвоо дээр бид хэнийг ч танихгүй байсан бол өнөөдрийн яг энэ өндөрлөгөөс харахад маш олон сайхан учрал дурсамж, баяр бахдалтай жаргалтай үеүд, гуниг тээн одсон нулимс дүүрэн харамсал дүүрэн мөчүүд ч байсан. Энэ бол амьдрал, бид амьдралыг байгаа чигээр нь ойлгодог хүлээн авдаг учраас дахин дахин сэргэх, дахин дахин ухаажин хатуужих эрч хүчийг эрүүл агаар, сэргэг хүчээр сэлбэгддэг байж шүү дээ.

Тийм болохоор анд минь яг одоо чиний өмнө амьдралын тань агуу нэгэн сонголт байна, амьдрал хэмээх тоглоомд чи хулгайч ч юм уу нэгэн гологдмол гомдоллогч нэгний дүрд тоглох уу, аль эсвэл бүхнийг өөрийн хүчээр бүтээн бий болгогч өөрийн амьдралын эзэн болсон хаан суудалд суух уу.

Бүх зүйл таны өмнө, таны сонголтонд үлдлээ танд амжилт хүсье

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам