
Тэнгэрлэг нэгэн эх даруухан аж төрнө
Тэвэр дүүрэн цэцэгс адил үрсдээ хайртай
Өөрийн бус өрөөлийн төлөө бүхнээ зориулах
Өрөвч, өглөгч нэгэн та бол миний Эх
Бусдын сэтгэлд цучил нэмэх гэрэлт Очис
Балчир үрсдээ хайраа зориулах агуу Нигүүлсэл
Хариу нэхээгүй ариун хайрын тань өмнө
Хайлан үр тань мөнхөд сөгднөм.
Биеэсээ Бурхан амирлуулсан Эх минь
Биднийгээ Бурхан гэж хардаг Та минь
Ханийгаа Хан Тэнгэр хэмээн шүтдэг шүтээн минь Та
Хайр энхрийлэл, аз жаргалаар дүүрэн
Дүүрэн билэгт энэ л орчлондоо
Дүүрэн дүүрэн жаргалтай байг ээ
Тэнгэрээс цэцгэн эрхи гэрэлтэн буугаад
Тэнгэрлэг таны минь тэргүүнд цэцгэн титмээ өргөлөө
Тиймээ охин үр минь чамдаа баярлалаа гээд
Тэнгэрлэг хайраа эндээ үргэлжүүл үргэлжүүл хэмээн тунхаглав
Ээжээ таньдаа баярлалаа
Энх мөнхөд хайртай шүү Таньдаа
Энгүй их аз жаргалыг, энэ биеээ надаа өгсөн Ээж минь
Эрхэм нандин хүслээ хэл
Эрх чөлөө, хайр, энэрэл гэгээрэл тань
Энэ л хорвоодоо уусан жарганам
No comments:
Post a Comment