
Өнөө өглөө дүүгээ маш их үгүйллээ. Дэргэд нь байсан бол гүйгээд л очмоор санагдлаа. Дүүгийнхээ гэмгүйхэн инээд, гэрэлтсэн нүд, хажууд нь байхад санаа амардагаа санан хачин их санан үгүйллээ.
Миний хамгийн эрхэм дүү минь дээ, чамайгаа дэндүү их санаж байна, сайн яваа сайхан амьдарч байгааг нь мэдэж байгаа хэрнээ л санах л юм даа, миний жаахан Золоо минь.
Анх чиний хөлд орж байсан, алиалан өвөр дээр минь эрхэлж байсан, ажаагаасаа ч өндөр ханагар эр болсон дүүгээ аанай л өмнөх шиг нь нялх балчир чигээр л хайрлах юм даа.
Дүү минь дээ чамаасаа хэдий хол ч зүрх минь дандаа хамт байгаа, зүүд нойрондоо ч дүүгээдээ гүйсэн зүггүй сэтгэлдээ нандигнан хайрлана.
Аяа аа алдрайхан дүү минь алс хол байлаа ч амин хайртай дүү минь, аз жаргалын наран минь чамдаа энэ орчлонгийн энгүй дүүрэн аз жаргалыг ерөөе.
Дуусашгүй уртын дуугаа сонсохдоо уудам эх орноо санаарай,
Гэгээн нарны анхны туяаг харахдаа гэрэлтэх Монголоо бодоорой,
Өр зүрхэнд нь эх орон нь уяатай миний Монголын хүүхдүүд алс хол хэдий ч амин хайртай эх орноо дандаа санаж байгаарай.
Удахгүй шинэ он гарах нь алдрайхан дүүдээ аз жаргалын дээдийг ерөөе,
Дүү минь дээ чамаасаа хэдий хол ч зүрх минь дандаа хамт байгаа, зүүд нойрондоо ч дүүгээдээ гүйсэн зүггүй сэтгэлдээ нандигнан хайрлана.
No comments:
Post a Comment