Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Зүгээр л тэмц
Яагаад сайн ээж аав, сайн хүү охин байж болохгүй гэж. Зүгээр л зорилго өөдөө зүтгье. Далайд шумбах загас, тэнгэрт дүүлэх шувууд, газарт амьлах бидний амьдрал оршин тогтнол энэ бүхэн тухайн цаг үедээ туулан гарсан мөртэй ч ул мөргүй замхран оддогийн учир өөрийн амьдралын өөрийн тэмцлийн түүхээ бид зоригтойгоор бичиж эхэлье.
Тэр бол мөч бүхэнд хайртай бүхэндээ хайр энэрлээ зориулж, хийж байгаа ажилдаа урамшил дүүрэн байг, бидэнд бүхнээ харамгүй зориулдаг маш олон зүйл байдаг ч бид тэднийг хэрэгсдэггүй ч тэд бидний тулд л оршин тогтнож, бидний төлөө л байгаа бүхнээ зориулдаг билээ.
Тэр бол аливааг энэрэх хайр, хүн бүрийн ухаарал гээд л юм бүхэн байх биз тиймийн учир зүгээр л зорилго тавиад тэмц анд минь хэдэн жилийн дараа таны түүх жинхэнэ ялалтын түүх байх болно. Амжилт хүсье.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment