Би урагшилсаар л ...

Түг түг түг өр зүрх цохилно
Чаг чаг чаг цагийн зүү савлана
Сэр сэр сэрүүн салхи салхилхахуйд
Сэм сэмхэн би вээр мөрөөдлийн хөлөгтөө суужээ

Алс алсхан аянгийн гялбаа анивчина
Ард дэргэдээс харин ариуслын тарни дуурсана
Гэрлэн цэцэгсээр тэгээд гэгээн амлалтаа Бурханд өргөхүйд
Гэгээн үр минь дээ хэмээн шүүрс алдан зүрхэнд бороо шивэрнэм



Хүйтэн цастай бороонд хөл нүцгэн гарсан би
Хэн нэгнийг хайн эрэн эрэн бэдчинэ
Хаанаас эхэлсэн хаана дуусахаа үл мэдэх амьдралын харгуйгаас
Хайрын цэцэрлэгээ нэгэнтээ дурсан дурсан санагалзана

Давалгаалан давалгаалах эрчит давалгаанд
Дэндүү их ганцаардсан гаслан
Ард хоцрох эрэг өндөр газар руу
Амиа үлдээн урагш тэмцэн урагшилнаа

Хүчит аадар, цасан шамарга хөл алдан улангасавч
Тэнгэрийн муухай арилдгийг санан тэвчин би бээр шүд зууна
Хөх тэнгэр хаана байна вэ, хайр энэрэл хэзээ билээ
Тэртээ үзүүрт гэрлийн гялбаа байна. тийшээ хурдал алив хөлөг минь

Өчүүхэн сэтгэл, атгахан амь минь хэнийх билээ
Өөрөө би хаанаас ирсэн хэн билээ
Өргөн дэлхийд өргөх амьтай
Өчүүхэн би зам татуулан хөвнөм

Би урагшилсаар л ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам