энэ насаа элээе

Өнгөрсөн мөч бүхнийг хэн ч хэзээ ч эргүүлэн авчирч чадахгүй тул өнөөдрөөрөө өөдрөг амьдрахыг хичээн зүтгэгч нь жинхэнэ ухаантан аж. Гэсэн хэдий ч хүмүүн бид өөрийн биш өрөөлийн юм бүхнийг юунд эзэмдэхийг мөрөөддөг юм бол.

Жинхэнэ аз жаргал гэж юу юм бол, бидний одоогийн оршнол амьдрал , ертөнцийг үзэх үзэл үү, эсвэл гарт үл баригдах, тэвэрт үл багтах баригдашгүй бүхэн маань юм болов уу,

ер нь юу ч бодох завгүй зүгээр л хөдөлмөрлөөд нэг хэсэг үзье, хэрэв энэ миний зам биш бол яадаг юм би зөвхөн өөрийнхөөрөө л энэ насаа элээе би...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам